Шууд Chart

“Гүн гэрийн гүнж” дуурь энэ амралтын өдрүүдэд тоглогдоно

2022-05-26 09:03:05

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээл Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн "Гүн гэрийн гүнж" дуурь энэ сарын 28, 29-нд тоглогдоно.

Үндэсний түүхэн дуурь болох “Гүн гэрийн гүнж” нь анх манай театрын тайзнаа 2005 онд концерт хэлбэрээр тоглогдож байсан бөгөөд 2016 онд бүрэн хэмжээний дуурь болон тавигдсан байна.

Хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж амьд сэрүүн цагтаа “Гүн гэрийн гүнж”-ээ л дуурь болгочихмоор байна хэмээн ярьдаг байсан хэмээн ойр дотны нөхөд нь хуучилжээ.

Жүжгийн гол агуулга 2000 жилийн тэртээ олзлогдон ирсэн Хан гүрний бичгийн эрдэмтний сурвалжит охин, үзэсгэлэнт гүнж Цай Вэн Жи, гүнжээ эргүүлэн авахаар тэмцэх Хан гүрний цэргийн эрхтнүүд, түүнийг олзлон авч хатнаа болгосон хэдий ч "Язгуур улсынхаа төлөө янаг сэтгэлээ цуулан өгөх Жи Жи Шанью нарын дүрээр тухайн цаг үеийн Хан, Хүн гүрний тэмцэл, эх орон, язгуур эрх ашиг ямагт хувийн эрх ашиг, хайр сэтгэл, төрсөн үрээс ч дээгүүрт тавигдах тухай, түүнчлэн аливаа хүн өстөн дайснаа хайрлаж чадах аваас айл гэрт төдийгүй улс орон, ертөнц дахинд тайван тогтуун амьдрал бий болдгийг "Гүн гэрийн гүнж" хэмээх энэхүү дуурьт өгүүлдэг.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гүн гэрийн гүнж” дуурь энэ амралтын өдрүүдэд тоглогдоно  
Үзсэн: 539 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй