Шууд Chart

Өмнөговь аймгийн Технологийн их сургууль есдүгээр сарын 1-нд анхны элсэлтээ авна

2022-05-27 11:11:03

Монгол Улсын Засгийн газар ШУТИС-ийн харьяа сургуулийг Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Нийт 20 га талбайд байгуулах сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор нь сургалтын бүс, суурьшлын бүс, оюутны чөлөөт бүс, олон нийтийн бүс, ногоон байгууламж гэсэн үндсэн 5 хэсгээс бүрдэх бөгөөд хотхонд хичээлийн байрууд, судалгаа инновацын төв, спортын ордон, оюутны дотуур байр, эмнэлэг, номын сан байх юм. Бүтээн байгуулалтын ажил энэ ондоо багтаж эхэлнэ.

ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан элсүүлнэ. Эхний ээлжинд уул уурхайн ашиглалтын технологи, мэдээллийн технологи, газрын тосны инженер, цахилгааны инженерийг энэ сургуульд бэлтгэхээр төлөвлөж байна.

Эхний элсэгчид есдүгээр сарын 1-нээс Өмнөговь аймагт хичээллэж эхэлнэ.

Өмнөговь технологийн сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх, сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолборын анхны бөгөөд жишиг бүтээн байгуулалт байх болно. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх түвшний буюу цэцэрлэг-сургууль-коллеж-дээд боловсролын байгууллагын залгамж чанар, уялдаа холбоог хангаж ажиллах эхлэл ч эндээс тавигдаж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх болно гэж БШУЯ-наас эхэлнэ. 


Өмнөговь аймгийн Технологийн их сургууль есдүгээр сарын 1-нд анхны элсэлтээ авна  
Үзсэн: 597 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй