
Монгол Улсаа төлөөлөн тус тэмцээнд гавьяат жүжигчин О.Анужин, балетын гоцлооч Б.Марал, Г.Нямцэрэн, Ө.Мөнхжин, О.Даваадорж, А.Тэмүүлэн, Х.Галтулга, Д.Нацагдорж нар оролцож байна.
Өчигдөр авсан мэдээгээр Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин сүүлийн шалгаруулалтад тунан үлдлээ. Төгсгөлийн шалгаруулалтад Ө.Мөнхжин Большой театрын симфони найрал хөгжимтэй Ц.Пунигийн Корсар, П.И.Чайковскийн Щелкунчик балетын эрэгтэй гоцлоочийн вариацуудыг бүжиглэн өрсөлдөх аж.
Сонирхуулахад, Ө.Мөнхжин ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр төгсөж, 2018 оноос Дуурь, бүжгийн эрдмийн театрт балетын жүжигчнээр ажиллаж байна. Түүний олон улсын тэмцээнд үзүүлж байсан амжилтуудаас дурдвал 2017 онд БНХАУ-ын Бээжин хотод зохион байгуулагдсан “IBCC 2017” тэмцээнээс тусгай байр, 2019 онд ОХУ-ын Улаан-Үд хотод зохион байгуулагдсан “Российско-Японский Евразийский конкурс артистов балета” тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн юм.
Ө.Мөнхжин “Балетын олимп”-ын сүүлийн шалгаруулалтад оролцоно | ||
Үзсэн: 1116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.