Шууд Chart

“Гэгээн муза – 16” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо

2022-06-13 14:03:58

Театрын урлаг нь хүн төрөлхтний оюун санааны сод ололт, түүхэн хөгжлийн амин холбоо хийгээд нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны арвин их мэдлэгийг бүтээсэн эрдмийн сан хөмрөг билээ.

Энэ удаагийн наадамд Монгол, Оросын холбооны улсын Буриад улс, Итали, Румын, Энэтхэг, Гүрж, Шри-Ланк, Ирак улсын 90 гаруй уран бүтээлч “Драмын жүжиг”, “Хөгжимт жүжиг”, “Хүүхдийн жүжиг”, “Хоёр хүний жүжиг”, “Нэг хүний жүжиг” гэсэн үндсэн 5 төрөлд өрсөлдлөө.

Эрхэм уншигч танд шилдгээр шалгарсан уран бүтээлч, уран бүтээлийг танилцуулъя.

ДРАМЫН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

- Шилдэг зохиолч “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгээр зохиолч Я.Баяраа

- Шилдэг найруулагч “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгээр найруулагч М.Батболд

- Шилдэг тайзны зураач Төв аймгийн Монгол туургатан театрын бүтээл “Шар гэгээ” жүжгээр зураач С.Бат-Эрдэнэ

- Шилдэг эрэгтэй гол дүр УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Карениний дүрээр жүжигчин Б.Жаргалсайхан

- Шилдэг эмэгтэй гол дүр “Орфей” театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн Улсын яллагчийн дүрээр жүжигчин Д.Ганцэцэг

- Шилдэг эрэгтэй туслах дүр Орфей театрын бүтээл “Гэм зэм” жүжгийн Мармеладовын дүрээр жүжигчин П.Эрдэнэзаан

- Шилдэг эмэгтэй туслах дүр УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Бетсигийн дүрээр жүжигчин М.Тогтохжаргал

ХӨГЖИМТ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

- Шилдэг зохиолч Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл “Нүдтэй наран тамга” жүжгээр зохиолч Б.Цэрэннадмид

- Шилдэг найруулагч Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл “Нүдтэй наран тамга” жүжгээр найруулагч Б.Мөнх-Амьдрал

- Шилдэг тайзны зураач Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын бүтээл “Гоолингоо” жүжгээр зураач С.Ариунболд

- Шилдэг хөгжмийн зохиолч Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгээр хөгжмийн зохиолч Л.Хишигбаяр

- Шилдэг эрэгтэй гол дүр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Мээрингийн дүрээр жүжигчин П.Баярмагнай

- Шилдэг эмэгтэй гол дүр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Хатны дүрээр жүжигчин А.Алтанзул 

- Шилдэг эмэгтэй туслах дүр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрын бүтээл “Хөх нар” жүжгийн Сүүндарийн дүрээр жүжигчин Ш.Ичинхүү

ХҮҮХДИЙН ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

- Шилдэг зохиолч Завхан аймгийн ХЖТеатрын бүтээл “Жангар” жүжгээр зохиолч Д.Мэндсайхан

- Шилдэг найруулагч Завхан аймгийн ХЖТеатрын бүтээл “Жангар” жүжгээр найруулагч Э.Ёндоншарав

- Шилдэг тайзны зураач Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн зураач О.Баярмагнай

- Шилдэг хөгжмийн зохиолч Завхан аймгийн ХЖТеатрын бүтээл “Жангар” жүжгээр хөгжмийн зохиолч Ё.Эрдэнэбаатар

- Шилдэг эрэгтэй гол дүр Завхан аймгийн ХЖТеатрын бүтээл “Жангар” жүжгийн Хэрээний дүрээр жүжигчин А.Цэрэнбалжир

- Шилдэг эмэгтэй гол дүр Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн Туулын дүрээр жүжигчин Б.Болортуяа

- Шилдэг эрэгтэй туслах дүр Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн Баагийгийн дүрээр жүжигчин А.Баярсайхан

- Шилдэг эмэгтэй туслах дүр Орхон аймгийн Хүүхэд залуучуудын театрын бүтээл “Тангарагт хаан” жүжгийн Асралт гүнжийн дүрээр жүжигчин Ч.Уранбилэг

ХОЁР ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

- Шилдэг найруулагч Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр найруулагч Б.Мөнхдорж

- Шилдэг тайзны зураач Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгээр зураач Т.Аянга

- Шилдэг эрэгтэй жүжигчин Гүрж улсын бүтээл “Flushed” жүжгээр жүжигчин Ramaz Ioseliani

- Шилдэг эмэгтэй жүжигчин Bee театрын бүтээл “Хүн гөрөөс” жүжгийн Оюумаагийн дүрээр жүжигчин Б.Одгэрэл

НЭГ ХҮНИЙ ЖҮЖГИЙН ТӨРӨЛ

- Шилдэг найруулагч ОХУ-ын Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр найруулагч Олег Юмов

- Шилдэг тайзны зураач ОХУ-ын Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр зураач Олег Юмов

- Шилдэг эрэгтэй жүжигчин ОХУ-ын Буриад улсын бүтээл “Хурандаа бичиж байна” жүжгээр жүжигчин Солбон Ендонов

- Шилдэг эмэгтэй жүжигчин Итали улсын бүтээл “Knots” жүжгээр жүжигчин Julia Flippo

ШҮҮГЧДИЙН НЭРЭМЖИТ ЦОМ

- УДЭТ-ын бүтээл “Анна Каренина” жүжгийн Левиний дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ,

- Сүхбаатар аймгийн Жаахан шарга театрын “Гоолингоо” жүжиг

ШИЛДЭГ ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ

- Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын бүтээл “Гэрэл асаа” жүжгийн найруулагч Э.Идэрболд

ХҮНДЭТ МУЗА

- УДЭТ-ын жүжигчин Ж.Пүрэвдорж

- УХТ-ын жүжигчин Х.Батжаргал

ҮНДСЭН ЖҮЖГИЙН АНГИЛАЛД ГРАН-ПРИ

- Орфей театрын бүтээл “Гэм зэм” драмын жүжиг

БЭСРЭГ ЖҮЖГИЙН ТӨРӨЛД ГРАН-ПРИ

- Оросын холбооны улсын Буриад улсын бүтээл “Полковник пишет” нэг хүний жүжиг шалгарлаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Гэгээн муза – 16” олон улсын театрын наадмын шилдгүүд тодорлоо  
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй