Шууд Chart

Архангай аймгийн Хайрхан сумын малчин О.Доржид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

2022-07-07 11:24:07

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Монголын уламжлалт бэлчээрийн мал аж ахуйг хөгжүүлэх, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх их үйлсэд амьдралынхаа 30 гаруй жилийг зориулахдаа мал маллагааны дэвшилтэт арга технологийг нэвтрүүлэн ашиг шимийг нь дээшлүүлж, улс аймгийн аварга малчнаар шалгарсан амжилт, олон айл өрхийг малжуулахад 3,000 гаруй толгой мал өгч дэмжлэг үзүүлж, залуу малчдыг малч ухаанд дагуулан сургаж байгаа хичээл зүтгэл, хөдөө аж ахуй, уламжлалт мал аж ахуйн салбарт оруулж буй бодит хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Архангай аймгийн Хайрхан сумын малчин, Монгол Улсын Гавьяат малчин Отгоны Доржид Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээв.


Архангай аймгийн Хайрхан сумын малчин О.Доржид Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ  
Үзсэн: 488 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй