
Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Эрүүл мэнд, боловсролын салбарт амьдралынхаа 50 гаруй жилийг зориулахдаа нүдний бичил мэс заслыг хөгжүүлэх, орчин үеийн шинэ технологи нэвтрүүлэхэд чармайн ажиллаж, 1983 онд эх орондоо анх хиймэл болор суулгах мэс засал хийснээс хойш 8,000 гаруй хүнд болор суулгасан, олон мянган хүний хайр хүндэтгэлийг хүлээсэн, салбартаа олон улсын жишиг төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг гардан нэвтрүүлж, олон зуун нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтэн бэлтгэснийг нь үнэлэн
Ардын эмч Жамъянжавын Баасанхүүд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ | ||
Үзсэн: 453 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.