Шууд Chart

Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээв

2022-07-07 12:49:54

Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.

Улсын хөгжимт драмын театрын дуучнаас ажлын гараагаа эхэлж, Монгол Улсын соёл, урлагийн хөгжлийн төлөө тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөхдөө Монголын болон дэлхийн сонгодог олон арван дуурьд гол дүр бүтээж, Улсын Филармонийн симфони найрал хөгжмийн 200 гаруй тоглолт, Соёл-Эрдэнэ хамтлаг, Баян Монгол чуулгын 400 гаруй тоглолтыг удирдан зохион байгуулж, 4,500 гаруй концертыг хөтөлж, 220 гаруй концертыг найруулан үзэгч түмний хүртээл болгож, дэлхийн 70 гаруй улсад Монголын урлагийн 400 гаруй удаагийн тоглолтыг зохион байгуулан Монголын үндэсний болон эстрад урлагийг олон улсад сурталчлан таниулж, Монгол Улсын соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн


Ардын жүжигчин Данзанваанчигийн Ухнаад Хөдөлмөрийн баатар цол хүртээв  
Үзсэн: 751 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй