
Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Хөдөө аж ахуйн салбарт тасралтгүй 60 гаруй жил хөдөлмөрлөж, уламжлалт аргаар мал аж ахуйг хөгжүүлэх, малын ашиг шимийг өсгөхөд идэвх санаачилгатай ажиллаж, төл малын амьдын жинг улсын дунджаас 60 хувиар нэмэгдүүлж, ноос, ноолуурын төлөвлөгөөг удаа дараа давуулан биелүүлж, залуу малчдад мал маллах арга ухааныг өвлүүлж, зааж сурган, мал аж ахуйн үйлдвэрлэл, түүний ашиг шимийг нэмэгдүүлэхэд оруулсан хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын ахмад малчин,
Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын малчин Доржсүрэнгийн Шоовойд Хөдөлмөрийн баатар цол хүртээв | ||
Үзсэн: 488 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.