
Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх амжилт бүтээлээрээ шалгарсан эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна.
Уран зохиол, хэвлэл мэдээллийн салбарт 30 гаруй жил хөдөлмөрлөхдөө олон тууж, өгүүллэг, уран сайхны кино зохиол туурвиж, 10 гаруй цуврал түүхэн хөрөг нэвтрүүлэг, 2,000 гаруй нийтлэл, найруулал, тэмдэглэл, сурвалжилга бэлтгэн ард түмнийхээ оюуны хүртээл болгосон монгол ахуй, уран зохиолыг олон улсад сурталчлан таниулахад гаргасан хичээл зүтгэл, утга зохиолын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн
Зохиолч Доржзовдын Энхболдод Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.