Шууд Chart

Б.Энхбаярын халтар соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ

2022-07-12 11:07:16

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан соёолон морьдын уралдаанд 344 шандаст хүлэг бүртгүүлсэнээс 250 нь гарааны зурхайгаас эргэсэн.

Улсын баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Ховд аймгийн Мянгад сумын уяач Батсуурийн Энхбаярын халтар (Уралдаанч Батсүхийн Намжилцогт, 11 настай, эрэгтэй) хурдалж, наадамчин олноо баясгалаа.

2 дугаар байр: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач, аймгийн алдарт уяач Будын Отгонсэлэнгийн саарал (Уралдаанч Бэгзжавын Баттөгс, 10 настай, эрэгтэй)

3 дугаар байр: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач, аймгийн алдарт уяач Намжилдоржийн Нацагдоржын хээр халзан (Уралдаанч Амарсайханы Батгэрэл, 11 настай, эрэгтэй)

4 дүгээр байр: Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн уяач Зоригтбаатарын Жавхлангийн хүрэн (Уралдаанч Буянтогтохын Баттөр, 8 настай, эрэгтэй)

5 дугаар байр: Архангай аймгийн Хотонт сумын уяач Монгол Улсын манлай уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хул халзан (Уралдаанч Нямдоржийн Билэгтсайхан, 11 настай, эрэгтэй)  тус тус хурдаллаа.


Б.Энхбаярын халтар соёолон түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ  
Үзсэн: 888 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй