Шууд Chart

Баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа удахгүй эхэлнэ

2022-07-12 15:25:50

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн тавын даваа удахгүй эхэлнэ.

Тус бөхийн барилдааны тавын даваанд ам авсан байдлыг танилцуулбал:


Увс аймгийн Ховд сумын харьяат, Даян аварга Н.Батсуурь Архангай аймгийн Хашаат сумын харьяат, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнийг,


Увс аймгийн Давст сумын харьяат, Улсын аварга П.Бүрэнтөгс Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат, Улсын начин Л.Батзоригийг,


Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын аварга Г.Эрхэмбаяр Булган аймгийн Могод сумын харьяат, аймгийн заан Э.Энх-Амгаланг,


Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Улсын аварга С.Мөнхбат Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, аймгийн арслан Д.Буянтыг,


Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, Улсын арслан Ц.Содномдорж Ховд аймгийн Чандмань сумын харьяат, Улсын харцага Н.Батзаяаг,


Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, Улсын гарьд Б.Гончигдамба Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат, аймгийн арслан М.Адъяахүүг,


Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Улсын заан Н.Жаргалбаяр Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, аймгийн арслан Э.Нямааг,


Булган аймгийн Бүрэгхангай сумын харьяат, Улсын заан М.Өсөхбаяр Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэлийг


Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анар Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, аймгийн арслан Н.Ганзоригийг,


Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, Улсын заан Ц.Одбаяр Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Б.Мижидсүрэнг,


Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат, Улсын харцага А.Цацабшир Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, аймгийн арслан О.Цэцэнцэнгэлийг,


Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын харцага Т.Баасанхүү Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Н.Хүрэлсүхийг,


Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын харцага Б.Бат-Өлзий Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын начин Б.Ганхуягийг,


Ховд аймгийн Буянт сумын харьяат, Улсын харцага О.Хангай Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, аймгийн арслан Г.Өсөхбаярыг,


Сэлэнгэ аймгийн Цагаануур сумын харьяат, Улсын харцага Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат, аймгийн арслан Д.Бадамгаравыг,


Төв аймгийн Баянцогт сумын харьяат, Улсын харцага Ө.Даваабаатар Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, аймгийн заан Б.Түвшинтөгсийг,


Өвөрхангай аймгийн Уянга сумын харьяат, Улсын харцага Х.Гантулга Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, аймгийн заан Ц.Бямба-Отгоныг,


Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын харцага Н.Золбоо Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, аймгийн арслан Д.Тогтохжаргалыг,


Завхан аймгийн Отгон сумын харьяат, Улсын харцага Т.Бэгзсүрэн Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан О.Түмэнг,


Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, Улсын харцага Б.Зоригтбаатар Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, аймгийн арслан Т.Сайханжаргалыг,


Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, Улсын харцага Б.Цэдэнсодном Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Улсын начин Б.Эрдэнэхүүг,


Завхан аймгийн Тэс сумын харьяат, Улсын харцага Ш.Пүрэвгарьд Завхан аймгийн Яруу сумын харьяат, цэргийн арслан М.Лхагвагэрэлийг,


Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын харцага Ц.Мөнхбаяр Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн арслан Х.Оргилболдыг,


Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, Улсын начин Ч.Батчулуун Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, аймгийн арслан Г.Бадрахыг,


Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, Улсын начин Л.Лха-очир Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, аймгийн харцага Х.Наранбаярыг,


Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, Улсын начин Д.Амарсайхан Булган аймгийн Орхон сумын харьяат, аймгийн арслан Э.Сумъяабатыг,


Архангай аймгийн Цэнхэр сумын хаьяат, Улсын начин Э.Ванданцэрэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, аймгийн арслан Б.Лхагвадоржийг,


Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, Улсын начин Б.Серик Ховд аймгийн Мөст сумын харьяат, аймгийн арслан Ц.Төмөрцоожийг,


Увс аймгийн Тэс сумын харьяат, Улсын начин Ж.Ням-Эрдэнэ Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарамыг,


Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, Улсын начин Д.Хүдэрбулга Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзулыг,


Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, Улсын начин О.Мөнх-Эрдэнэ Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, Улсын начин Ц.Сандагдоржийг тус тус амлаж,


Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, аймгийн арслан О.Наранбаатар, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, аймгийн заан Э.Батмагнай нар тунаж үлдлээ.


Баяр наадмын бөхийн барилдааны тавын даваа удахгүй эхэлнэ  
Үзсэн: 1149 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй