Шууд Chart

Бүжинлхамын Болдбаатарын хээр даага баяр наадамд түрүүллээ

2022-07-12 15:04:29

Тулгар төрийн 2230, 2231, Их монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдаан дөнгөж сая өндөрлөлөө.

Баяр наадмын хурдан дааганы уралдаанд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уяач Бүжинлхамын Болдбаатарын хээр даага /Уралдаанч Дулмаагийн Төгөлдөр. 13 настай// хурдалж, наадамчин олноо баягав.

Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Сант сумын уяач Жамсрангийн Энхжаргалын хүрэн даага /Уралдаанч Баттогтохын Батболд. 11 настай/,

гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уяач Пүрэвийн Баярбатын халтар /Уралдаанч Батболдын Баттөгөлдөр. 12 настай/,

дөрөвт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын алдарт уяач Пүрэвдоржийн Даваанямын хээр халзан /Уралдаанч Уранцэцэгийн Ананд. 8 настай/

айргийн тавд  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цэдэндамбын Эрдэнбаярын хүрэн даага /Уралдаанч Мөнхзулын Адистаа. 10 настай/ тус тус хурдаллаа.


Бүжинлхамын Болдбаатарын хээр даага баяр наадамд түрүүллээ   
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй