
Error loading player: No playable sources found
Үндэсний Аудитын газрын хийсэн шалгалтаар яамд түүний бүтэц нэгжүүд гадаад томилолтоо хэтрүүлсэн нь тогтоогдсон байна. Яамд өнгөрсөн онд гадаад томилолтын зардлаа хоёр саяас 550 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна. Тиймээс цаашид Засгийн газар гадаад томилолтыг хянах ёстой гэж Үндэсний аудитын газар үзэж байгаа юм. Гадаад хэргийн яам гэхэд л гадаад томилолтыг нэг жилд 550 сая төгрөгөөр хэтрүүлсэн байна.
Түүнчлэн гадаад томилолтоо хэтрүүлсэн аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч нарт нийтдээ долоон тэрбум 400 сая төгрөгийн акт тогтоож, нэг их наяд, 700 тэрбум төгрөгийн албан шаардлага хүргүүлсэн байна. Нэгдсэн дүн гарсны дараа ямар аймгийн удирдлага төсвөө яаж хэтрүүлснийг тодорхой мэдээлнэ гэж Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа мэдэгдлээ.
Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяагийн яриаг хүлээн авна уу.
ГХЯ гадаад томилолтоо 550 сая төгрөгөөр хэтрүүлжээ | ||
Үзсэн: 793 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.