Шууд Chart

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино "New York Asian film festival"-ийн шилдэг кино боллоо

2022-08-01 16:53:48

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино "New York Asian film festival - 2022"-д албан ёсоор шалгарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Нью-Йоркийн Азийн кино сангаас жил бүр зохион байгуулдаг уг наадам Ази, Америкийн кино урлагт гүүр болох зорилготой бөгөөд энэ онд 20 жилийн ойгоо тэмдэглэж байгаагаараа онцлог юм.

Тэгвэл

Ташрамд дуулгахад, Жил бүр Япон улсын Осака хотноо зохион байгуулдаг 17 дахь удаагийн Олон улсын Азийн кино наадмын сүүлийн шат өнгөрсөн гуравдугаар сард болж найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино шалгарч “Гран при” цомын төлөө Азийн шилдэг 14  кинотой зэрэгцэн өрсөлдсөн. Энэ жил тус наадамд 954 кино өрсөлдөж сүүлийн шатанд 15 кино шалгарч үлдсэн билээ. Түүнчлэн найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баярцэцэг Осакагийн кино наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан билээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Найруулагч Ж.Сэнгэдоржийн “Худалдагч охин” кино "New York Asian film festival"-ийн шилдэг кино боллоо  
Үзсэн: 3126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй