Шууд Chart

“Трио” кино "Palm springs international down syndrome film festival"-д орно

2022-08-03 10:12:00

Дэлхийн А зэрэглэлд тооцогддог Варшавын кино наадмын чансаа  Канн, Венец, Берлин, Локарно, Сан Себастиан, Карлови Вари, Токио, Москва, Монтреал, Гоа, Таллин, Шанхай, Каир, Мар Дел Плататай зэрэгцдэг төдийгүй “Кино продюсерүүдийн олон улсын холбоо”-ны элит наадамд албан ёсоор тооцогддог аж.

“Трио” кино Варшавын олон улсын кино наадамд танилцуулагдахаар сонгогдсон Монголын хамгийн анхны уран бүтээл болж байгаа төдийгүй дэлхийн шилдэг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр өрсөлдөхөөр шалгарч, уг киноны найруулагч Д.Баттөмөрийг Варшавын олон улсын кино наадам албан ёсоор урьсан юм.

Үүнээс гадна тус бүтээл ирэх 10 дугаар сард АНУ-д болох "Palm springs international down syndrome film festival"-ийн International spotlight film selection-д оролцохоор шалгарч, 10 дугаар сарын 8-нд энэхүү олон улсын наадмын дэлгэцнээ гарахаар сонгогджээ.

“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой “Трио” уран бүтээл дауны синдромоор дамжуулан монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах,  Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилготой уран бүтээл юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Трио” кино "Palm springs international down syndrome film festival"-д орно  
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй