Шууд Chart

Ц.Оюунбаатар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нээлтийн ажиллагаанд оролцлоо

2014-06-25 15:57:01

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Оюунбаатар энэ сарын 19-22-ны өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Дархан-Уул аймаг дахь Зэвсэгт хүчний 330 дугаар анги, Сэлэнгэ аймаг дахь хилийн 0243 дугаар ангийн ажил байдалтай танилцаж, зэвсэгт хүчний болон хилийн анги, салбаруудад тулгамдаж байгаа асуудлын талаар харилцан санал солилцов.
 
Тэрбээр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулагдсан “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нээлтийн ажиллагаанд оролцов. Энэ үеэр худалдааны чөлөөт бүс нээн ажиллуулж байгаа нь Монгол Улсад хөрөнгө оруулалтыг татах чухал ажлын эхлэл бөгөөд татвар болон хууль, эрх зүйн орчныг сайжруулах нь зүйтэй хэмээн онцлон тэмдэглэсэн юм.
 
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Хил хамгаалах ерөнхий газрын харъяа хилийн отряд, заставын үйл ажиллагаатай танилцах, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг газар дээр нь очиж шалгах, улс орныхоо аюулгүй байдлыг хамгаалах үүргээ хэрхэн гүйцэтгэж байгаатай танилцахаар төлөвлөж байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Оюунбаатар “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн нээлтийн ажиллагаанд оролцлоо  
Үзсэн: 1404 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй