Шууд Chart

Үнэт эдлэлийг хэрхэн арчлах вэ?

2022-08-18 09:34:33

Ахуй амьдралд хэрэглэж байгаа мөнгөн эдлэл аажимдаа гялалзсан цагаан өнгөө алдаж, үзэмж муутай болдог ба хүхэрлэг нэгдлийн нөлөөнд амархан харладаг. Ийм үед мөнгөн эдлэлийг дараах аргаар өнгөлж болно.

❖ Содтой халуун усанд, дараа нь цэвэр халуун усанд угаагаад, зөөлөн алчуураар арчина.

❖ Чийгтэй байснаас болж, үүссэн бор толбыг цуутай усаар угаана. Мөнгө, пойлоосон эдлэл дээр хар толбо үүсвэл түүнийг найман хувийн орос цууны уусмалаар үрж арчаад, дараа нь усаар угааж хуурай болтол зүлгээрэй.

❖ Мөнгөн ба мөнгөлсөн эдийн хар бор толбыг өнгөлөгч нунтаг, тамхины болон аргалын үнсээр цэвэрлэхэд сайн байдаг.

❖ Өнгө нь алдагдсан мөнгөн эдлэлийг савантай халуун усаар угаагаад, дараа нь гипосульфитийн уусмалаар норгож зөөлөн алчуураар арчина.

❖ Мөнгөн эдлэлийг бүлээн усаар угааж гадна талд нь нэг хувь хүхрийн хүчлийн натри, гурван хувь ус хольж түрхэнэ. Ингэж угаахад ихээхэн харлаж зэвэрсэн эдлэл ч гэсэн хэдэн секундын дараа гялалзана.

❖ Чийгнээс тогтсон толбыг бүлээн цуунд угааж арилгана.

❖ Өнгө нь харласан мөнгөн халбага, сэрээ зэрэг хэрэгслийг сармисны хальстай усанд чанавал амархан өнгө орно. Чанах хугацаа уг хэрэгслийн өнгө хэр харласан, мөн том жижгээс хамаарна.

❖ Үнэт эдлэлд уруулын будагны үлдэгдлийг түрхээд дараа нь зөөлөн алчуураар арчиж болно.

Бохирдсон алтан эдлэлийг цэвэрлэхэд дараах холимогийг найруулж хэрэглэх хэрэгтэй. Ус 100 гр, хүнсний сода 12 гр, хоолны давс З гр, хлорын шохой 13 гр тус тус байна. Энэ холимогоо 30-400С хүртэл халаагаад, түүн дотор алтан эдлэлээ хоёроос гурван цаг байлгана. Дараа нь халуун усаар угаагаад, зөөлөн алчуураар арчина. Найруулсан дээрх шингэнээ сайтар бөглөөтэй саванд хадгалаад, хэрэглэх үедээ сайн зайлж байвал зохино.

Алтан ба алталсан эдлэлийг цэнхэр спирт, пивонд дүрсэн хөвөнгөөр арчиж цэвэрлэж болно. Алталсан эдлэлийг цэвэрлэх өөр нэг сайн арга нь өндөгний уураг юм. Өндөгний уургийг хилэн алчуурт түрхээд, алталсан эдлэлийг арчих буюу цуу шингээсэн алчуураар арчаад усаар угааж цэвэрлэж болно.

Алт, мөнгө, цагаан тугалга никелиэр өнгөлсөн эдлэл зэвэрсэн гууль, зэс, хөнгөн цагааныг ердийн баллуураар зүлгэхэд шинэ юм шиг л гялалзана. Ялангуяа химийн аргаар цэвэрлэх боломжгүй зүйлд бүр ч тохиромжтой.


Үнэт эдлэлийг хэрхэн арчлах вэ?  
Үзсэн: 538 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй