Шууд Chart

“Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино Венецийн олон улсын кино наадамд орно

2022-08-22 16:21:11

Наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 10-ны өдрүүдэд болох тус наадамд Кино урлагийн зөвлөлийн төлөөллөөс гадна “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоор “Orrizonti” олон улсын кино шалгаруулалтын уралдаант хэсэгт шалгараад буй найруулагч П.Лхагвадулам Монгол Улсаа төлөөлөн оролцоно.

Кино урлагийн зөвлөл Венецийн олон улсын 79 дэх кино наадамд оролцохдоо Кино урлагийг дэмжих тухай хуулийг олон улсад таниулах, кино бүтээх зардлын буцаан олголтын хөтөлбөрийг мэдээлэх, гаднын улс орны кино бүтээгчид болон зөвлөлүүдтэй уулзалт хийхээр төлөвлөж байна гэж Соёлын яамнаас мэдээллээ.


“Есдүгээр сарын цас” богино хэмжээний кино Венецийн олон улсын кино наадамд орно  
Үзсэн: 953 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй