
Монголын Бизнесийн Дээд хэмжээний уулзалт өнгөрсөн 7 хоногт Улаанбаатар хотноо болсон. Тус уулзалтанд нийт 22 улсын 200 орчим төлөөлөгчид оролцсон. МУ-ын ерөнхийлөгч, ерөнхий сайд, бусад яамдын сайдууд оролцож гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах талаар санал бодлоо солилцсон билээ. Чуулга уулзалтын үеэр Монголын талаас нийт 22 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 18 төсөл танилцуулж, үүнээс 2 нь хөрөнгө оруулалт татаад байгаа аж. Мөн ДЦС-5 барих концессийн гэрээ байгуулагдсан, Францын GDF Suez, Японы Sojitz, Солонгосын Posco Energy компаниудтай гэрээ байгуулж эхний ээлжинд тус бүрээс 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон зэрэг Монгол улсын эдийн засагт ач холбогдол бүхий чухал алхмууд хийгдсэн байна.
Монголын Бизнесийн Дээд хэмжээний уулзалт хөрөнгө оруулагчдыг татлаа | ||
Үзсэн: 824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.