Шууд Chart

АНУ-ын эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд буурчээ

2014-06-26 13:39:09

Өнгөрсөн мягмар гарагт АНУ-д хөрөнгө оруулагчид  Иракт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор хувьцаагаа худалдсан нь DIJA-ийг 100 гаруй нэгжээр унахад хүргэлээ. Энэ нь өчигдрийн Ази болон Европын зах зээлд уналт дагуулжээ. Харин  АНУ-ын хөрөнгийн зах зээлийн индекс бага зэрэг өсөлттэй байлаа.
 
АНУ-ын ДНБ-ийн жилийн өсөлт 2.9 хувьд хүрч унасан нь шинжээчдийн таамаглалаас илүү гарч 2009 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт боллоо. “Эхний улирлын үзүүлэлт бол эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийн бодит тусгал биш юм. Хүйтэн өвлийн нөлөө ийнхүү унагалаа хэмээн шинжээчид үзэж байгаа. Харин  хоёрдугаар улирлын үзүүлэлтэд хүйтэн өвлийн нөлөөлөл орохгүй тул өсөлт сэргэлттэй гарч хэвийн түвшиндээ хүрнэ” гэж BS Securities LLC-ийн эдийн засагч Sam Coffin мэдэгджээ.


АНУ-ын эдийн засгийн өсөлт нэгдүгээр улиралд буурчээ  
Үзсэн: 819 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй