Шууд Chart

ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (ЯКУТ) улсын соёлын салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа

2022-09-26 10:33:41

Монгол Улсад ажлын айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын Соёл, соён гэгээрлийн сайд Куприянов Юрий Степанович, Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын “И.С.Жараевын нэрэмжит Ард түмний дуу дүрсний өвийн үндэсний төв”-ийн захирал С.И. Москвитин,  “Сахафильм” кино үйлдвэрийн дарга С.И.Саввина, Бүгд Найрамдах Саха (Якут) Улсын “Сахафильм” компанийн Ерөнхий найруулагч  Н.И.Аржаков, Бэгзийн Балжинням найруулагчийн кино фондны ерөнхийлөгч, Монгол дахьМонгол-Сахагийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төлөөлөгч А.Балжинням нарын төлөөлөгчдийг 2022 оны 9 дүгээр сарын 21-ны өдөр Соёлын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд, Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Монгол кино дэмжих газрын дарга Б.Болдбаатар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Номин-Эрдэнэ нар Соёлын яам дээр хүлээн авч уулзлаа.

Талууд уулзалтын хүрээнд монголын кино зах зээлд Якутын кино уран бүтээлчдийн уран бүтээлийг 2023 онд зохион байгуулагдах Улаанбаатар олон улсын кино наадамд оролцуулах, Монголын кинотеатруудад түрээслэх, телевизээр гаргах болон Монгол Улсын болон Якутын кино өдрүүдийг харилцан зохион байгуулах, музей хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх, язгуурын урлагийн хамтлагийн солилцоо болон Нүүдэлчдийн Соёлын өвийн дэлхийн фестиваль Якутын төлөөллийг оролцуулах зэрэг асуудлаар хамтын ажиллагааны санал солилцлоо.

Эх сурвалж: Соёлын яам


ОХУ-ын Бүгд Найрамдах Саха (ЯКУТ) улсын соёлын салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа  
Үзсэн: 457 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй