Шууд Chart

Монгол туургатны тууль, цуурын улсын уралдаан боллоо

2022-09-28 12:16:58

Энэ сарын 25-28-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулагдаж буй “Цайны зам өв соёлын III наадам”-ын хүрээнд Монгол туургатны тууль, цуурын улсын уралдааныг аймгийн Хөгжимт драмын театрт зохион байгууллаа.
 
Монгол тууль, цуур хөгжмийн уламжлалт урлаг нь 2009 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын өвд бүртгэгдсэн байна.
 
Тиймээс эдгээр соёлын биет бус өвийг залуу хойч үеийнхэнд таниулах, өвлүүлэн үлдээх, өв тээгчдийг алдаршуулах зорилгоор тус наадмыг 2015 онд анх зохион байгуулж байсан бол энэ онд гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа юм.
 
Нийт 10 гаруй туульч, цуурчид оролцож, уламжлалт аялгуунуудыг эгшиглүүлж, ур чадвараараа сорин өрсөлдсөн юм гэж Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас мэдээллээ.
 
 
 
 
 

Монгол туургатны тууль, цуурын улсын уралдаан боллоо  
Үзсэн: 619 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй