
Ерөнхий боловсролын сургуулийг 2013-2014 оны хичээлийн жилд төгсөж, их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтад оролцсон шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан "Батламж хуудас"-ыг долоодугаар сарын 2-ны өдрөөс эхлэн төгссөн сургуулиар нь дамжуулж олгохоор болжээ.
Бусад шалгуулагчдын ерөнхий шалгалт өгсөн хичээлийн дүн оноог батламжилсан "Батламж хуудас"-ыг Боловсролын үнэлгээний төвийн байранд долоодугаар сарын 2-5-ны өдрүүдэд ажлын цагаар олгох юм. Эдгээр шалгуулагчид батламж хуудсаа иргэний үнэмлэхтэйгээ ирж авах ёстой аж.
Түүнчлэн их, дээд сургуульд суралцах мэргэжлийн хуваарь сонголтыг Монголын Их дээд сургуулийн консерциум /МИДСК/ дараах байдлаар зохион байгуулах юм. Үүнд:
Хөдөө орон нутагт :
Элсэгчид МИДСК-ийн www.ees.edu.mn вэб хуудас руу орж мэргэжлийн хөтөлбөрийн 27 бүлгээр хуваарь сонголтоо он-лайнаар хийнэ. Тухайн орон нутагт ажиллаж буй МИДСК-ын элсэлтийн комисс онооны дарааллаар элсэгчдийг биечлэн бүртгэж, хуваарь сонголтыг баталгаажуулна. Хөдөө орон нутагт бүртгэл хийх, хуваарь сонголтыг баталгаажуулах ажил долоодугаар сарын 1-8-ны өдрүүдэд явагдана. Бүртгэх газар, ажиллах цагийн хуваарийг орон нутгийн мэдээллийн хэрэгслээр зарлана.
Нийслэл хотод:
Дараах их, дээд сургуулиуд элсэлтийн бүртгэлээ долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн он-лайнаар хийнэ.
1. МУИС - www.burtgel.num.edu.mn
2. АШУҮИС- www.burtgel.mnums.edu.mn
3. ШУТИС- www.elselt.edu.mn
4. МУБИС- www.burtgel.surgalt.mn
5. ХААИС- http://www.msua.edu.mn
6. СУИС- www.suis.edu.mn/elselt/
7. БХИС - www.elselt.dum.gov.mn
8. ХСИС - www.cd.gov.mn
9. Тээврийн дээд сургууль - www.elselt.insttrans.mn
10. Монгол-Германы технологийн их сургууль- www.gmit.mn
11. Хүмүүнлэгийн ухаааны их сургууль - www.elselt-his.mn
12. Сан дээд сургууль- www.san.edu.mn
13. Мандах Бүртгэл дээд сургууль - www.mandakhburtgel.edu.mn
Элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо он-лайнаар хийх эдгээр их, дээд сургуулиудад хэрхэн бүртгүүлж, хуваарь сонгох тухай дэлгэрэнгүй мэдээлэл тухайн сургуулийн дээрх вэб хуудсанд байрласан байна.
Бусад хувийн их, дээд сургуульд элсэгчид ерөнхий шалгалтын батламж хуудсаа гардаж авсны дараа тухайн сургууль дээрээ биеэр очиж бүртгүүлэх ажээ.
Их, дээд сургуулийн бүртгэл онлайнаар явагдана | ||
Үзсэн: 2685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.