Шууд Chart

“Оюутолгой”-н оролцоог тодруулсан гэрээг удахгүй үзэглэнэ

2014-07-03 13:38:24

Монгол Улсын Засгийн газрын  ээлжит XXXVI хуралдаан  2014 оны долоодугаар сарын 2-ны өдөр хуралдаж  дараах асуудлыг хэлэлцэв.  Монгол Улсын Засгийн газар, “Оюутолгой” ХХК хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ” байгуулахыг зарчмын хувьд дэмжиж, гэрээнд гарын үсэг зурах эрхийг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нарт олгохоор тогтлоо.

Өмнөд бүсийн эрчим хүчний системийг байгуулахад стратегийн онцгой ач холбогдолтой “Тавантолгойн цахилгаан станц” барих төсөлд тус станцын үндсэн хэрэглэгч болох “Оюутолгой” ХХК-ийн оролцоо их тул хоёр талын хамтын ажиллагааг энэ гэрээгээр зохицуулна.

Засгийн газар, “Оюутолгой” ХХК-ийн хооронд 2009 онд байгуулсан “Хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 7.3-т заасны дагуу Оюутолгойн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэн өдрөөс хойш дөрвөн жилийн дотор эрчим хүчний хэрэгцээгээ Монгол Улсын нутаг дэвсгэр дэх эх үүсвэрээс хангах үүрэг хүлээсэн. Дээрх гэрээг байгуулснаар “Оюутолгой” компани энэ үүргээ биелүүлэх юм.


“Оюутолгой”-н оролцоог тодруулсан гэрээг удахгүй үзэглэнэ  
Үзсэн: 864 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй