
Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлыг гэрээт хугацаандаа дуусгах боломжгүй болсон тул “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулсан гэрээг дуусгавар болгож, уг авто замын барилгын ажлыг техник, ажиллах хүчний чадавх сайтай компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэхийг Зам, тээврийн сайд А.Гансүхэд даалгав. Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын ажил гүйцэтгэх гэрээг 2012 оны тавдугаар сарын 15-ны өдөр “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэлтэй байгуулан замын барилгын ажлыг эхлүүлсэн.
Замын барилгын ажлын төсөвт өртөг нь 38.2 тэрбум төгрөг бөгөөд Гүйцэтгэгч гэрээний 3 дугаар заалтын дагуу 2013 оны 12 дугаар сарын 1-ний дотор авто замын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулах ёстой байсан. Тус замын барилгын талбайд өнөөдрийн байдлаар хөрс хуулалт 86.1 хувь, далан 58.5 хувь, хөлдөлтөөс хамгаалах үе 29.6 хувь, суурь 1.7 хувь, хучилт 16.5 хувь, гүүр 40 хувь, хиймэл байгууламжийн ажил 47 хувь хийгдэж барилгын ажлын явц 50.1 хувьтай байна. Одоогийн байдлаар замын барилгын ажлын талбайд нэг ч хүн байхгүй, 64 машин механизм, тоног төхөөрөмж байна. “Тэнгэр уул констракшн” ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхун зам, гүүрийн барилгын компанийн түншлэл нь Хөгжлийн банкнаас 17.3 тэрбум төгрөгийн санхүүжилт аваад байгаа юм.
Авто замын ажлын гэрээг дуусгавар болгов | ||
Үзсэн: 832 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.