Шууд Chart

Баярлах шалтгаантай амьдармаар байна...

2022-11-22 18:51:13

"Асаатай лаа шатсаар, нулимс шиг дусал дуслаар урссаар хорвоог гэрэлтүүлнэ. Асаатай лаа шатсаар....” ийн зүйрлэмээр эмэгтэй бидний дунд амьдарч байна...

Бичлэг: 

ХҮН ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ АМЬДАРЧ БАЙЖ БУСДЫН ТӨЛӨӨ ЦОХИЛОХ ЗҮРХТЭЙ БОЛДОГ

Хүний эрхийн активист Д.Мөнхнасан: "-Би өмнө нь багшилж байхад маш хүндрэлтэй байсан. Бүр ажлаасаа халагдсан. Тэндээс хүний эрх, иргэний нийгмийн салбарт хөл тавихад надад ойр байсан. Тиймдээ ч энэ салбарт 10 жил ямар ч цалингүй ажиллаж явна.  Үүндээ урамшдаг. Яагаад гэвэл, би зөвхөн өөрийнхөө төлөө яваагүй өөртэйгөө адилхан хүмүүсийн өмнөөс дуугарах зоригтой болсон. Хүн өөрөө даван туулаагүй, мэдрээгүй зовлонг зүрх сэтгэлээрээ хүлээж авдаггүй, албагүй л дээ.  Гэхдээ, ойлгох боломж байдгийг ухаараасай."    

ХҮҮХЭД НАСНЫ ДУРСАМЖ НАСАН ТУРШИД ДАГАДАГ

Бичлэг:

Баримт:

  

ӨӨРӨӨРӨӨ БАЙХ ХАМГИЙН ТУХТАЙ ОРЧНЫГ ГЭР БҮЛ БИЙ БОЛГОХ УЧИРТАЙ

Хүний эрхийн активист Д.Мөнхнасан: "-Эрэгтэй хүүхэд эрэгтэйгээрээ, эмэгтэй хүүхэд эмэгтэйгээрээ л бай гэх тогтсон ойлголт биднийг үгүйсгэх хандлагын эхлэл. Өөрийнхөөрөө байх, өөртөө итгэх гэхээр сэтгэл санааны хүчирхийлэл үзүүлдэг. Тиймээс л транс хүмүүсийн олонх нь гэрээсээ явдаг. Зарим эцэг эх хүлээн зөвшөөрдөг ч тэр нь тун ховор."

Баримт:

ХҮН МЭДЭХГҮЙ ЗҮЙЛИЙНХЭЭ ДАЙСАН НЬ БОЛДГОО АНЗААРДАГГҮЙ

Хүний эрхийн активист Д.Мөнхнасан: "-Нийгмээс тусгаарлагдана гэдэг ганцаараа байхаас ч аюултай. Ялгаварлан гадуурхагдана гэдэг хэн ч биш байхаас ч илүү хэцүү. Транс хүмүүс бэлгийн цөөнх дундаа хамгийн их ялгаварлан гадуурхалтад өртдөг бүлэг. Цөөнхийн цөөнх гэсэн үг."

Баримт:

ЯЛГААТАЙ БАЙДАЛ НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАГДАХ ШАЛТГААН БИШ

Д.Мөнхнасангийн яриаг доорх холбоос дээр дарж сонсоно уу. 

Баримт:

БАРИМТ БИЧИГ НҮД ҮЗҮҮРЛЭГДЭХ ШАЛТГААН БИШ 

 Д.Мөнхнасангийн яриаг доорх холбоос дээр дарж сонсоно уу. 

ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДАЛ НАСАН ТУРШИЙН АСУУДАЛ

Бичлэг:

Хүний эрхийн активист Д.Мөнхнасан: "-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хүйсийн илэрхийллийг өвчин биш гэж үзээд өвчний жагсаалтаас хассан байдаг. Тиймээс транс олон нийт өвчтөн биш учраас эмч нар жор бичиж чадахгүй гэдэг. Тэгэхээр нийгэм нь хүлээн зөвшөөрч, олон нийтэд өөрөөрөө байх боломжийг нээж өгөөсэй гэж хүсдэг. Тухайн хүн өөрийн мэдэрсэн хүйсэндээ тохирсон даавар уух боломж бүрдвэл ялгаварлан гадуурхалт ч буурах юм. Бидний мөрөөдөл энэ шүү дээ."

ХЭН БАЙХ НЬ ЯАХАВ ДЭЭ, ХҮН БАЙХ НЬ Л ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ

Бичлэг:

 

 БАЯРЛАХААСАА УРЬТААД ГУНИХ НЬ...

 Д.Мөнхнасангийн яриаг доорх холбоос дээр дарж сонсоно уу. 

БИ АЖИЛДАА Ч, ГЭР ЛҮҮГЭЭ Ч ЯАРЧ ХАРИХ МӨРӨӨДӨЛТЭЙ...

 Д.Мөнхнасангийн яриаг доорх холбоос дээр дарж сонсоно уу. 

БАЯРЛАХ ШАЛТГААНТАЙ АМЬДАРМААР БАЙНА...

Хүний эрхийн активист Д.Мөнхнасан: "-Гэр бүл нь хүлээн зөвшөөрч чадаж байвал олон нийт маань баярлах нэг шалтгаан, нийгэмд ялгаварлан гадуурхалтгүй болж байвал бас нэг баярлах шалтгаан минь. Бусдаас өөр, ялгаатай төрсөн хүмүүс өөртөө итгэх, өөрөө хичээх л юм бол амжилтанд хүрнэ гээд бие биедээ урам өгөх нь мөн л баярламаар хэрэг. Нийгмийн цөөнх байна гэдэг бидний өөрөө хүссэн орчин биш учраас нийгэмдээ хэрэгтэй хүн байхад минь “чулуу” бүү нүүлгээрэй..."  

Ургамал бүхэн амьтай, тэд амь халуун сэтгэл мэдэрдэг учраас үндэслэж төлждөг, өндийж ургадаг. Хүн ч бас адилхаан...

Бэлтгэсэн: Э.Энхтүвшин, Б.Болормаа, З.Бямбасүрэн


Баярлах шалтгаантай амьдармаар байна...  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй