Шууд Chart

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ

2026-07-09 16:46:18

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ийн Ерөнхийлөгчийн түвшинд 15 жилийн дараа болж байгаа энэ айлчлал нь хоёр улсын хамтын ажиллагааны ололт, амжилтыг бататгахын зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, харилцааны нэгэн шинэ хуудсыг нээнэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийллээ.

Мөн Ерөнхийлөгч гэргийн хамт хүн төрөлхтний соёлын өв, монгол түмний эв нэгдэл, тусгаар тогтнолын бэлгэдэл болсон Үндэсний их баяр наадамд хүндэт зочдын хувиар оролцох гэж байгаад Монголын ард түмэн талархаж байгааг хэллээ.

Ерөнхийлөгч И Жэ Мён стратегийн түнш Монгол Улстай харилцаагаа улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, халуун дотноор хүлээн авч буй Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон төр, засаг, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийллээ.

Мөн гэргий Ким Хе Гён-ы хамт Үндэсний их баяр наадмын нээлтэд оролцож, монголчуудын түүх, соёл, зан заншилтай танилцах болсондоо баяртай байгаагаа хэллээ.

Төрийн айлчлал хоёр орны улс төрийн итгэлцлийг улам бататгаж, эдийн засгийн хамтын ажиллагааг бодит агуулгаар баяжуулах, ард иргэдийн найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэл төгс байгаагаа илэрхийллээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ  
Үзсэн: 89 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй