Шууд Chart

“Дээлтэй монгол наадам” 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа

2026-07-09 16:59:32

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй монгол” наадам Төв талбайд зохион байгуулагдлаа.

Энэ жил “Дээлтэй монгол” наадам 20 дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд  наадамд нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн оролцогчдоос гадна БНХАУ-ын Ганьсу муж, ӨМӨЗО-ы Ордос хот, Шилийн гол аймгаас төлөөлөл ирж, өөрийн угсаатны хувцасны онцлогийг олон нийтэд толилууллаа.

Тодруулбал ӨМӨЗО-ны Монгол эм, эмнэлгийн эмч нарын төлөөлөл бүхий 50 хүний бүрэлдэхүүн Хөх хот, Ордос хот, Шилийн гол аймгаас хүрэлцэн ирснээрээ онцлогтой юм.

 

Мөн парад алхаанаас гадна ардын урлагийн тоглолт, мэндчилгээ, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, дээл, хувцастай холбоотой уралдаан тэмцээнүүд, Монгол гэр хотхон, зан заншлын үзүүлбэр, үндэсний тоглоом, дээл хувцасны үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг үйл ажиллагаанууд болж байгаа юм. Мөн хамгийн шилдэг дээл урлаач, хамгийн гоё дээлтэй хос, хамгийн гоё дээлтэй гадаад иргэд зэргийг шалгаруулж байгаа аж.

 

 


“Дээлтэй монгол наадам” 20 дахь жилдээ зохион байгуулагдлаа  
Үзсэн: 80 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй