Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаанд 260 хурдан хүлэг бүртгүүлснээс 35 нь хасагдаж, 225 нь уралдлаа.
Тэдгээрээс Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар түрүүлж, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар аман хүзүүдлээ.
Гуравт Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн саарал, дөрөвт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Э.Бат-Эрдэнийн Од хүрэн, тавд Хэнтий аймгийн Норовлин сумын уугуул Н. Мөнхийн Цом бор тус тус хурдалж, уяач эзэн, унаач хүүхэд, наадамчин олноо баясгалаа.
| Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн Жигүүр халтар түрүүллээ | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.