Шууд Chart

ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар "Хөдөлмөрийн хяналтын асуудлаарх дээд түвшний форум"-д оролцлоо

2022-11-23 11:58:28

Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас Испанийн хаант улсын Хөдөлмөр, нийгэм, эдийн засгийн яамтай хамтран зохион байгуулсан “Хөдөлмөрийн хяналтын асуудлаарх дээд түвшний форум”-д Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, тус яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа нар оролцлоо.
Уг форумаар Олон Улсын хөдөлмөрийн байгууллагаас 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталсан “Хөдөлмөрийн хяналтын ерөнхий зарчмын талаар баримтлах удирдамж”-ийг танилцуулж, улс орнуудад хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагаанд тулгарч буй шинэ сорилт, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэв.
 
Форумын үеэр “Хөдөлмөрийн хяналтын чиг үүрэг, хамрах хүрээ”, “Бүтэц, тогтолцоо”, “Бодлого, төлөвлөлт, мониторинг”, “Хөдөлмөрийн хяналтын байцаагчдын статус, нийгмийн баталгаа”, “Хөдөлмөрийн хяналтыг хэрэгжүүлэх арга зам” зэрэг сэдвээр сэдэвчилсэн хэлэлцүүлэг боллоо.
 
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ОУХБ-ын Хөдөлмөрийн удирдлага, хөдөлмөрийн хяналт, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн газрын дарга (Joaquim Pintado Nunes)-тай уулзалт хийж, Монгол Улсын хөдөлмөрийн хяналтын бүтэц, тогтолцооны нөхцөл байдлын үнэлгээг ОУХБ-тай хамтран хийж, хөдөлмөрийн хяналтын асуудлаар цаашид баримтлах бодлогыг тодорхойлж ажиллахаар тохиролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ

ХНХ-ийн дэд сайд С.Зулпхар "Хөдөлмөрийн хяналтын асуудлаарх дээд түвшний форум"-д оролцлоо  
Үзсэн: 338 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй