Шууд Chart

ЗГ: Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ

2022-11-23 16:23:56

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд болж, Гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар  авах арга хэмжээний тухай хэлэлцэж, Гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүчний төсөлтэй холбогдуулан арга хэмжээ авч хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гаргахаар боллоо.

Монгол Улсын Ерөнхий сайдын Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр гадаадын хөрөнгө оруулагчдаас тавьж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх нь чухал гэдгийг тус улсын төр, засгийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөгчдийн бүх түвшинд тавьсан байна.

Энэхүү тогтоол хэрэгжсэнээр Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн хөрөнгө оруулагчдад тулгарч буй бэрхшээлийг шийдвэрлэх, үйл ажиллагаа явуулахтай холбоотой үүссэн гомдлыг шийдвэрлэх, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлж, хөрөнгө оруулалт хийх чиглэлээр хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байна. 


ЗГ: Гадаадын хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжийг бүрдүүлнэ  
Үзсэн: 365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй