Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо

2022-11-23 16:26:48

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 23-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

· Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцээд хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайд Б.Жавхланд олголоо.

· Уул уурхайн олборлолт болон экспортын тээвэрлэлтийг хэвийн явуулахад шаардлагатай дизель түлшний тээвэрлэлтийг шуурхай зохион байгуулахыг Зам, тээврийн хөгжлийн сайдад даалгалаа.


Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо  
Үзсэн: 633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй