Шууд Chart

ЗГ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2022-11-23 19:22:00

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Төрийн ордны Эзэн Чингис хааны танхимд Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж, Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо.

Статистикийн үндэсний хорооны урьдчилсан мэдээллээр оны эхний арван сарын эдийн засаг 3.9 хувийн өсөлттэй гарч байна. Ковид цар тахлаас хойш эдийн засагт анх удаа эерэг үзүүлэлт гарлаа гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өргөтгөсөн хуралдааны үеэр онцоллоо. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон, Аялал жуулчлалын үндэсний хороог Ерөнхий сайд ахална. Аялал жуулчлалын стандартыг эрс шинэчлэх ажлыг хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран зохион байгуулна. Аялал жуулчлал бол эдийн засгийн хувьд төрөлжүүлэн хөгжүүлэх боломжтой гурав дахь том салбар юм гэдгийг тэмдэглэлээ.

Тус хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдэж, гадаад дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэхийн хэрээх орон нутагт ажлын байр олноор бий болж, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх нөхцөл бүрдэж, улмаар аялал жуулчлалын салбараас дотоодын нийт бүтээгдэхүүний 15, түүнээс дээш хувийг бүрдүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна. 


ЗГ: Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ  
Үзсэн: 226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй