Шууд Chart

Ипотекийн зээлийн хүү өсөөгүй

2014-07-04 15:54:31

Монгол Улсын Засгийн газар, Монголбанк хамтран орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийг өнгөрсөн оны зургаадугаар сараас  хэрэгжүүлж эхэлсэн. Уг зээл нь инфляциас хамааран, 8-+ хувийн хүүтэй байхаар тооцож байсантой холбоотойгоор сүүлийн үед зээлийн хүү 9.7 хувь хүртлээ өсөөд байгаа талаарх мэдээл цацагдсан.

Тэгвэл энэ мэдээллийг ерөнхий сайд Н.Алтанхуяг үгүйсгэлээ. Тэрээр “инфляци өслөө өслөө гэхэд орон сууцны зээлийн хүү 9 хувь болно. Гэхдээ одоогоор зээлийн хүүг нэмэх талаар Засгийн газрын хэмжээнд огт яриагүй” гэж тайлбарласан байна.

Ипотекийн зээлийн хүү өсөөгүй   
Үзсэн: 939 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй