Шууд Chart

Иргэд, тээвэрчдийн анхааралд!

2022-11-24 13:00:15

2022 оны 11 дүгээр сарын 24, 25-нд төв, зүүн аймгуудын нутгаар, 27-28-нд ихэнх нутгаар цас_орж, цасан шуурга шуурч, цас багатай нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи,  шороон шуурга шуурч, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч, 11 дүгээр сарын 28-наас эхлэн 12 дугаар сарын 02-ныг хүртэл хугацаанд Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр шөнөдөө -42... -47 хэм, өдөртөө -29...-34 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -36... -41 хэм, өдөртөө -24...-29 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -18...-23 хэм, өдөртөө -9...-14 хэм, бусад нутгаар шөнөдөө -29...-34 хэм, өдөртөө -19...-24 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Улаанбаатар хот орчимд 11 дүгээр сарын 24, 27, 28-нд цас орж, 28-наас 12 дугаар сарын 01-ний өдрүүдэд хүйтний эрч эрс чангарч, шөндөө Яармаг-Сонгины орчмоор -39...-41 хэм, бусад хэсгээр -32...-34 хэм, өдөртөө -23...-25 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Иймд иргэд, тээвэрчид та бүхэн тухайн орон нутаг руу зорчихгүй байх,  шаардлагатай зорчсон тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах,  дулаан хувцас, шатах тослох материалыг нөөцөлж,  өөрийн болон бусдын аюулгүй байдлыг ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

АВТОТЭЭВРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ


Иргэд, тээвэрчдийн анхааралд!  
Үзсэн: 151 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй