Шууд Chart

Л.Энх-Амгалан: Аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана

2022-11-25 12:34:06

Цаг уур, орчны шинжилгээний газраас хүйтний эрч эрс чангарч, эрчим хүч, дулаан хангамж, зам тээвэр, хөдөө аж ахуй, сургууль, боловсролын үйл ажиллагааг хэвийн явуулахад ноцтой хүндрэл учруулж болзошгүйг анхааруулсан. Ингээд холбогдох байгууллагуудад шаардлагатай урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг ч зөвлөөд байгаа юм. 
 
Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар "Цас их орж, цаг агаарын гэнэтийн үзэгдлээс үүдэн Улаанбаатар хотын авто замын түгжрэл ноцтой түвшинд хүрч, тэг зогсолт хийх нөхцөл байдал үүсэж байгаатай холбогдуулан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимаар болон нөхөн хичээллэх бололцоотойгоор зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг төрийн байгууллагууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгох саналыг нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн" гэж мэдэгдсэн. 
 
Тэгвэл энэ талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангийн байр суурийг сонирхлоо.
 
Тэрбээр "Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын хичээл 12 дугаар сарын 16-ны баасан гарагт хичээллэснээр дуусгавар болно. Нэгдүгээр улирлын амралт зургаан 7 хоногийн турш үргэлжилнэ. Амралт тун удахгүй эхлэх гэж байгаа учраас ирэх долоо хоногт цаг агаар хүйтрэх, үүнээс үүдэлтэй түгжрэл нэмэгдэх зэрэг шалтгааны улмаас хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоох боломжгүй юм.
Цар тахлын нөхцөл байдлын үед сургуулиуд хангалттай урт хугацаанд үйл ажиллагаагаа зогсоосон. Зайн сургалт нь танхимын хичээлийг нөхөхүйц үр дүнтэй байж чадаагүй. Тиймээс аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана" гэсэн юм.
 
 

Л.Энх-Амгалан: Аль болох сургууль хаах, хичээлийг зогсоох шийдвэрээс татгалзана  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй