Шууд Chart

УИХ: Байнгын хороод ирэх долоо хоногт...

2022-11-27 08:38:35

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын ирэх долоо хоногт /2022.11.29-2022.11.30/ хуралдах хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.



МЯГМАР ГАРАГ /2022.11.29/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·      “Монгол Улсын хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2022.10.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, хаалттай/

10.00

“Их засаг”

2

Төрийн байгуулалтын байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Журам батлах тухай/

·      Бусад

11.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Эдийн засгийн байнгын хороо

·      Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хэмжил зүйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар Зөвшөөрлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д нийцүүлэх, хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор боловсруулж, 2022.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

14.00

“Их Эзэн Чингис хаан”



ЛХАГВА ГАРАГ /2022.11.30/

 

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хууль зүйн байнгын хороо

·      Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.03.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·      Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудал

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Төсвийн байнгын хороо

·      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Даатгалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 3 гишүүн 2022.11.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

11.00

“Жанжин Д.Сүхбаатар”

3

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо

·      “Боловсролын салбарын хөрөнгө оруулалт” сэдвээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсох

·      Бусад

14.00

“Их Эзэн Чингис хаан”

 


УИХ: Байнгын хороод ирэх долоо хоногт...  
Үзсэн: 223 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй