Шууд Chart

Монгол хүүд БНСУ-ын Сонму эмнэлэг мэс засал үнэ төлбөргүй хийж өглөө

2022-11-26 16:26:37

Ш.Соджавхлан хүү анх төрөхдөө хоёр гарын дунд болон ядам хурууны арьс наалдсан төрсөн. Тэрбээр “ах нарынхаа хуруу бээлийг би яагаад өмсөж болохгүй байгаа юм бэ” зэргээр эмзэглэх зүйлс гарч эхэлсэн байна.

2019 онд БНСУ-ын Инчон хотын захиргаа, Инчон хотын Аялал жуулчлалын газар, Инчон Сонму эмнэлэг хамтран түүний онгоцны зардал болон бусад бүх зардлыг 100 хувь дааж үнэ төлбөргүй мэс засал хийж өгөхөөр болжээ.

Хүү мэс засалд орохоор БНСУ-д ирсэн боловч насны хувьд хэтэрхий бага, нэг нас ч хүрээгүй байсан учир өсөж том болохоор нь мэс засал хийж өгөхөөр болсон байна.

2020 оны 2 дугаар сард дэгдсэн “Ковид-19” халдварын улмаас хүү БНСУ-д ирж чадахгүй байсаар гурван жилийн дараа буюу 2022 онд Өмнөд Солонгос улсад ирж мэс засал хийлгэлээ. Ш.Соджавхлан 2022 оны 10 дугаар сарын 30-нд БНСУ-д ирж, 11 дүгээр сарын 1-ний өдөр мэс засалд орлоо.

Түүний мэс засал дөрвөн цаг үргэлжилж, хурууны наалдсан арьсыг салгаснаас гадна шинээр арьс суулгах мэс засал хийсэн байна. Ш.Соджавхлан хүүгийн мэс засал амжилттай болж эмнэлгээс гарч эмнэлгийн гадуурх эмчилгээ хийлгэжээ. Инчон Сонму эмнэлгийн хамт олон түүнийг Инчон хоттой танилцуулснаас гадна, амьтны хүрээлэн үзүүлж, ирэх жил сургуульд орох бяцхан хүүд хичээлийн хэрэгсэл бэлэглэсэн байна. Хүүд мэс засал гардан хийсэн гэмтэл согогийн эмч Чү Сон Ён “Бяцхан хүүхдийн хувьд хүнд мэс засал ч, маш цоглог хүү учраас амжилттай даван гарлаа. Эх орныхоо ноён нуруу болсон хүүхдэд итгэл найдвар өгч чадсандаа үнэхээр баяртай байна” хэмээсэн юм. Ш.Соджавхлан энэ сарын 24-нд эх орон луугаа буцлаа.

Ташрамд дуулгахад, Цаашид сайн үйлийн аяныг улам өргөжүүлж олон өвчтөн хамрагдах боломж олгохоор зорьж байна хэмээсэн юм.

“Монголын мэдээ” сувгийн БНСУ дахь сурвалжлагч Э.Ижилболд


Монгол хүүд БНСУ-ын Сонму эмнэлэг мэс засал үнэ төлбөргүй хийж өглөө  
Үзсэн: 325 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-12-30 21:18
Sain bna uu ymar saihan medee we tanai emnelegtei uaj holbogdoh we

Бидэнтэй нэгдээрэй