Шууд Chart

Улсын гуравдугаар төв эмнэлэг удирдах ажилтны чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа

2022-11-29 10:31:31

Улсын гуравдугаар төв эмнэлэг нь энэ оны 11 дүгээр сарын 25, 26-ны өдрүүдэд тус эмнэлэг удирдах ажилтны чадавхжуулах сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан Эрүүл мэндийн салбарын санхүүжилтын шинэ тогтолцоо, хүний нөөцийн хөгжлийн бодлого, байгууллагын алсын хараа, эрхэм зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд эмнэлгийн нэгжийн менежерүүдийн ур чадварыг дээшлүүлэх, удирдах ажилтнуудын манлайлал, төлөвшлийг тасралтгүй сайжруулж чадавхжуулснаар баг хамт олны эв нэгдэл, ёс зүй харилцаа хандлагын түвшинг дээшлүүлж ажлын бүтээмж, үр дүн гүйцэтгэлийг сайжруулж байгууллагын хөгжлийг нэмэгдүүлэхэд зорилгоор зохион байгуулагдсан.

Тус сургалт 3 модулиас бүрдсэн бөгөөд Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Удирдлагын менежмент сэдвээр Удирдлагын академийн Хүний нөөцийн тэнхимийн эрхлэгч, доктор М.Баянмөнх, Хүний эрх, ёс зүй, хандлага сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын сургагч багш Н.Тодбулаг, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт ба эмнэлгийн ор ашиглалт сэдвээр ЭМДСанхүүжилтийн зөвлөх А.Батбаяр, Эрсдэлийн менежмент сэдвээр Мандал даатгалын гүйцэтгэх захирал Т.Батзул нар сонирхолтой арга хэлбэрээр сургалтыг зохион байгуулж нийт 43 удирдах ажилтан хамрагдлаа. 

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Улсын гуравдугаар төв эмнэлэг удирдах ажилтны чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-30 19:13
Танай эмнэлэгийн зүрхны мэс засалын эмч надад 11.сарын 24 нд эход харуулах цаг өгөөд намайг маш их хохироосон шүү би маш их гомдолтой бга шүү тэр өдөр нь бүх нийтээрэй амарсан шүү дээ миний картан дээр эмчийн гарын үсэг цаг өгсөн өдөр нь бга

Бидэнтэй нэгдээрэй