Шууд Chart

ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдана

2022-12-01 07:16:49

Өнөөдөр буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна.

Шангрила зочид буудал

09:00 цагт: Швейцарын хөгжлийн агентлаг (ШХА)-ийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн сан, иргэний нийгмийн зарим байгууллагуудтай хамтран 2012-2022 онд хэрэгжүүлсэн Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ болно. Утас: 99109723


Новотел зочид буудал

09:00 цагт: Жендэрийн тэгш байдлыг хангах салбар дундын хамтын ажиллагаа сургалт яам, нийслэл дүүргийн жендэр хариуцсан салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нарт зохион байгуулагдана.


Монгол Улсын Их сургуулийн Номын сан

09:30 цагт: МУИС-ийн номын санд Хүнсний хангамжсэдвээр хэлэлцүүлэг болно.


Төрийн ордон

10:00 цагт: Монгол Улсын Их Хурлын 2022 оны Намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэлнэ.


Эрдэнэс Тавантолгой ХК

11:00 цагт: Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 88889578


Шонхор тауэр

11:00 цагт: Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг хэвлэлийн бага хурал болно. Хурлаар Ардчилсан намын нөхцөл байдал, болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ. /Шонхор тауэр/


Төрийн ордон

12:00 цагт: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн хурал болно. Бүх аймаг, дүүргийн Засаг дарга, бүх яамдын төрийн нарийн бичгийн дарга, ЗГХЭГын дарга буюу хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан, дэд дарга ХНХ-ын сайд Т.Аюурсайхан нар оролцоно.


Шинжлэх ухааны академи

13:00 цагт: Нэрт толь зүйч эрдэмтэн Ядамжавын Цэвэлийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан "Хэл зохиол судлал 2022" Олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99794324, 99522000 /ШУА-ийн Төв байрын хурлын их танхим/


“Миллиниум плаза” зочид буудал

13:30 цагт: Эрчим хүчний хэмнэлттэй, амины ногоон орон сууцны төсөл хэрэгжүүлэгч, санхүүжүүлэгчдийн хамтарсан “Ногоон барилгын боломж ба шийдэл-2022” үйл ажиллагаа болно.


ӨНӨӨДӨР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөл хуралдана  
Үзсэн: 371 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй