Шууд Chart

Монгол адууны тухай бас нэгэн гайхалтай түүх

2024-05-01 11:51:57

Уншихаар нүдэнд нулимс бүрхэж исгэрэх сум гал төмрийн там дундуур чихээ хулмайлган давхиж буй гайхамшигт Монгол морьд минь харагдах шиг.

1990 оны эхээр Герман явж ирсэн нэгэн хүний дурсамжаас уншигч танаа хүргэе.

Тэрбээр “Анх удаа  Герман Улсад хөл тавьж баруун гэдгийг үзэж ангайж билээ. Тэгээд буцах болж манай нэг нөхөр Опель маркын машин хямд аваад тэр үеийн жишгээр хөлөөр нь Москва оруулаад ачуулахаар гарцгаалаа. Хил давахдаа Беларуссын Гродно боомтоор гарлаа. Оросоос арай хямд хахууль нэхээд байхгүй гайгүй газар байсан даа тэр үедээ.  Тэгээд бид явсаар нийслэл Минск хотод ирлээ. Нэг танил оросындоо түр буув. Хямдхан дэн буудал олж тухалж амарлаа. Гэтэл машин маань жаахан эвдрэл гараад ойр байх засварын газар очиж янзуулж засууллаа. Машинаа засахыг хараад л хүлээж сууж байтал нэг том "Краз" орж ирэв. Жолооч нь ч бууж ирээд манай машиныг сонирхож байна. Том нүсэр биетэй эр байлаа ёстой л Кразны л жолооч гэмээр. Тэр үед Беларуссд ч барууны тэрэг ховор байсан үе л дээ. Тэгснээ мань эр бидэн дээр ирж яриа өдөн хөөрөлдөв. Биднийг Монголоос яваа гэдгийг дуулаад их л сонирхож хаана буусан гэж асууж байна. Тэгснээ "Та нартай ярих яриатай хүн дээ би" гэх юм.

Бид ч буусан буудлаа зааж өглөө. Орой буудалдаа ирээд хоорондоо ярилцав "Тэр оросд буудлаа зааж өгсөн нь зөв үү" гээд л жаахан хардаж байв. Манай орос хэлтэй нөхөр "Гайгүй байхаа тохитой хүн харагдана билээ" л гэж байна.

Тэр яриагаа тэгсгээд мартав, хоолоо идчихээд амархаар бэлтгэж байтал хаалга тогшлоо. Хэн байдаг билээ гээд л онгойлговол нөгөө аварга орос эр тортой юм барьчихсан "Орж болох уу" гээд л зогсож байна. Бид ч яахав ор ор л гэлээ. Мань эр орж ирээд л орос ёсоор мэндлээд торноосоо нэг шил водка бас даруулга бололтой идэх уух юм гаргаж ирээд ширээн дээр өрж эхэллээ. Тэгээд биднийг ширээнд урьж суулгаад нөгөөхөө задалж аягаллаа. Бид ч талархаад хийж өгснийг нь татчихаад юмнаас нь идэв. Янзтай сайхан орос даруулгууд байлаа "Нэрлээд ч яахав нэрэлхээд ч яахав" гэдэг л боллоо.

За тэгээд мань Орос яриагаа эхэллээ. “Би Минскээс холгүй нэгэн тосгонд төрсөн хүн. Манай тосгон тиймч том биш бас баян ч биш байдаг л нэг тосгон. Дайны хөлд нэлээн сүйрч амьдрал дорой талдаа байлаа. Дайн дуусах үед би жаахан хүү байлаа. Манайх их л ядуу айл байсан юм. Нэг удаа тосгоны зөвлөл дээр дайнаас (фронтоос) ирсэн морьдыг ардуудад тарааж байгаа тул “Ирж морьдоо сонгож аваарай” гэсэн зар дуулгалаа. Аав маань явлаа гэтэл гай ч гэхүү аз ч гэх үү замд нь хэдэн танил нь таарч архи ууцгаажээ. Аав маань балгах дуртай эр байсан даа хөөрхий. Тэгээд халамцуу юм салгалсаар оройхон Зөвлөлд очиж.

Тэнд ирсэн хамаг морьдыг нь хүмүүс аваад явчихаж, ганц жижигхэн хар морь л байна гэнэ. Морьдыг авчирсан цэргийн дарга эр бичиг дансаа янзлан буцахдаа бэлдэж байгаа бололтой байж. Тэгснээ аавыг хараад "За та энэ морийг л авна даа" гэхэд аав ундууцан "Энэ муу давжаа хар юмыг морь гэх үү, больё" гэхэд нөгөө дарга "Энэ бол Монгол морь Берлин хүрсэн хүлэг шүү. Та авсандаа харамсахгүй ээ" гэж. Аав ч бодож байснаа хоосон очвол ээжид загнуулна гэдгээ санаад нөгөө морийг авч дээ. Тэр цагаас хойш тэр Монгол морь манай гэр бүлийн хүндэт гишүүн болж билээ. Аав түүнд "Монгол" гэдэг нэр өглөө. Манай "Монгол" их чадалтай хавар газар хагалахад анжис чирээд ганцаараа манай талбайг хагална. Өмнө нь манай талбайг хагалахад хоёр тоомсог морь шаардлагатай байлаа. Гэтэл Монгол ганцаараа энэ ажлыг тоох ч үгүй дуусгана.

Дээрээс нь хажуу айлуудын газрыг хөлсөөр хагална. Эцэж цуцахыг мэдэхгүй. Аав түүнтэй айлуудын газрыг хөлсөөр хагалж нэлээд мөнгө олдог байв. Монгол ачаа даахдаа гарамгай дэнхийтэл ачсан будаатай тэргийг тоох ч үгүй чирээд явна. Уг нь хоёр морь хөллөж байж л даадаг ачаа. Монгол хашаа хороонд дургүй зад дайраад гараад явчихна. Өөр тоомсог морьдтой нэг жүчээнд хийчихвэл зодолдоод сүйд хийнэ. Дураараа л сул явах дуртай. Өөр орос адуутай нийлэхгүй ганцаараа л явна. Манай ааваас өөр хүнийг өөртөө ойртуулахгүй. Аав л унана өөр хүнийг нуруун дээрээ гаргах ч үгүй. Аав нэг удаа тосгоны эрчүүдтэй "Монголын нуруун дээр хэр удаан тогтох вэ" гэж мөрий хүртэл тавьж,  аав л их “юм” олсон. Өвөл бол ууланд л явж байна тэжээл овьёос хэрэггүй. Гэтэл айлууд тоомсог адууныхаа тэжээлд их мөнгө зардаг байлаа.

Манай тэнд чоно их байлаа. Нэг удаа аавыг ууланд очиж морио авахаар очиход Монголд тархиа хага тангаруулсан залуу чоно хэвтэж байсан гэдэг. Тэгээд Монгол улам их алдартай хүмүүсийн хүндлэл хүлээсэн адуу болсон доо. Өвөл тосгоны дундуур цан хүүрэг болчихсон сагсайсан зэрлэг “юм” сүртэй алхана. Хүмүүс "Хараач тэр Монгол явж байна" гэж шуугилдахад хүүхдүүд харах гэж гүйлдэнэ. Аав минь Монголдоо их хайртай. Түүнийг ирсэнээс хойш манай амьдрал өөдөлж бүр чинээлэг айлын тоонд орсон байлаа. Ээж минь "Энэ жижигхэн хар морь манай амьдарлыг ивээх гэж явуулсан бурханы элч" гэдэг байлаа. Аав халамцуу үедээ "Ийм морийг хүмүүжүүлсэн тэр хүмүүст талархах юмсан мундаг хүмүүс байгаа даа. Даанч би амьддаа чадахгүй байх хүүхдүүд та нар минь л тэр талархлыг дамжуулаарай" гэдэг байж билээ. Би сургуульд сурахаар тосгоноосоо явлаа. Аав Монголоо хөллөн тэргээрээ хотод хүргэж өгсөнсөн. Олон жил өнгөрч би ч том болж, Минскт амьдрах болсон юм. Нэг удаа ааваас захиа ирлээ. Монгол маань өнгөрсөн байлаа. Сүүлдээ хөгшрөөд жүчээнд байдаг болсон юм хөөрхий минь: Тэгсэн жүчээндээ зогсоогоороо үхсэн байсан гэнэ билээ. Аав их л гашуудаж байсан ч удалгүй мөн л Монголынхоо араас явсан хөөрхий” гээд дуугүй боллоо.

Тэр өндийж өврөө уудалсанаа хуучин гэрэл зураг гаргаж ирлээ. Нэгэн хөгшин эр жижиг биетэй хар морины хамт авхуулжээ. Мань эр “Ааваас минь үлдсэн ганц зураг даа.  За би ингээд аавынхаа гэрээслэлийг биелүүллээ. Монгол хүнтэй уулзаж мориных нь тухай дуулгалаа. Та нар манай Монгол шиг жижиг биетэй ч их айхтар улс бололтой. Хаа холын Германаас хуучин машин унаад явж байдаг” гээд хундагаа өргөхдөө Монгол морины төлөө, түүнийг минь хүмүүжүүлсэн баатарлаг ард түмний төлөө" гээд хүртэж билээ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол адууны тухай бас нэгэн гайхалтай түүх  
Үзсэн: 29922 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-07 19:13
Монгол морьдоороо бахархаж байна хүчтэй чадалтай хурдтай шандастай гайхамшигтай сайхан хүлэгүүд мину уухай уухай уухай хурай хурай хурай
Зочин [127.0.0.xxx] 2024-05-06 08:11
Маш их сэтгэл хөдөллөө,маш сайхан түүх байна.Манай монгол адуу үнэхээр бахархмаар,ухаантай,маш их шөрмөстэй хөлөг шүү.Одоо цагийн мөнгөнд боолчлогдсон хүмүүс,аль сайхан хүлэгээ л хил давуулдаг болж
Уранчимэг [127.0.0.xxx] 2024-05-05 10:46
Хөөрхийдөө Монголын маань морьд давжаач шөрмөстэй. Нутаг усаа л их санасан байхдаа. Сайн эзэн таарчээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-05-05 08:23
100
Зочин [127.0.0.xxx] 2024-05-05 08:09
Хөөрхий дөө нутаг усаа ижил сүргээ их л санж байсан байхдаа
Зочин [127.0.0.xxx] 2024-05-05 06:36
Хөх толбот Монголын эрдэнэт мал нь хүртэл хайхамшиг
Зочин [127.0.0.xxx] 2024-05-05 00:07
Долгоржав [127.0.0.xxx] 2024-05-04 20:41
Гайхалтай сайхан монгол морины тухай түүхийн бичвэрийг нулимс дүүрэн нүдээр уншлаа.Сайхан монгол мориндоо талархаж байна.Түүнийг алдаршуулсан сайхан орос гэр бүлд талархаж байна.Бичвэрийг бичсэн танд талархаж байна.Баярлалаа.
Монгол [127.0.0.xxx] 2024-05-04 16:57
Сайхан дурсамж юмаа
Сонсох түүх [127.0.0.xxx] 2024-05-04 13:24
САйхан түүх байлаа.монголчууд минь ийм түүх иймл улсыг Чингэс хаан маань Эзэнт гүрэн болтол босгосондоо
Зочин [127.0.0.xxx] 2024-05-04 08:00
Би ч хүүхэд байхдаа сайхан аав, ээжийнхээ буянаар олон сайхан морьд эдэлж унаж байлаа. Ваня хүрэн гээд алдартай, миний үеийнхэн өнөө ч дурсаж байдаг хүрэн морь байлаа, саахар их иднэ, би ч гэрийнхээ саахар ёотонг ээж аавдаа загнуулан барин их ч өгсөн дөө. Моринхоо нэрийг Цэргийн хүү туужаас сэдэвлэн өгч билээ.
Bayndalai [127.0.0.xxx] 2024-05-04 07:45
100. Gaihltai
Зочин [127.0.0.xxx] 2024-05-04 07:37
Баярлалаа Их сайхан дурсамж байна даа Монгол морь минь бахархалтай даа Монгол морио насан туршдаа дээдэлж хайрлаж яваарай БАЯРЛАЛАА
Зочин [127.0.0.xxx] 2024-05-03 16:42
Монгол морь гайхамшигтай адгын муу надад 1 саарал морь бсым тэр морио би их хайрланаа тэгээд намаржиж ундаг бсым сайн даа ч биш нарын налгар өдрүүдээр найр хурим их болноо би ч найр хэсэж ууж иднэ тэгээд мориноосоо унчихгүйл бол гэрийн гадаа найдвартай хэрэв унчихвал намайг тойроод байж бдаг бсым даа муухан андаас илүү ухаалаг хүлэг бсан даа хөөрхий шувуун саарлыгаа саначихлаа ер бид 2 ярьдаг бсан даа
Зочин [127.0.0.xxx] 2024-05-03 13:55
Гайхамшиг утайч зүйрлэшгүй гоё
Ганбат.Г [127.0.0.xxx] 2024-05-03 11:39
Сайхан Монгол морьны тухай сэтгэл хөдөлгөсөн түүхийг уншиж бахархлаа...Сүүлийн үед энэ сайхан Монгол адууны маань үүлдэр угсаа маш хурдан эрлийзжээд хурд нэмэгдсэн боловч амьдрах чадвар нь жилдээ нэг удаа морин аялалаар явдаг хөдөөний биш надад ч мэдэгдэм түвшинд хүржээ... Энэ сайхан Монгол адууны түүхийг 10 жилийн сурах бичигт оруулж хойч үе маань өнөөдрийн жаахан мөнгөнөөс илүү байгалийн ямар ч бэрхшэээлийн үед амьдрах чадвартай жинхэнэ Монгол адууны угсааг цэврээр нь хадгалах ямар үнэ цэнэтэйг хойч үедээ таниулж, ялангуяа хөдөөний балчируудад ойлгуулаасай. Тэгвэл хэдэн 1000 жилийн байгалийн бэрхшээл дунд чангаран энэ үед ирсэн Монгол адуугаа эрлийзжүүлэхгүй авч үлдэх сэтгэл сууж магад...
Зочин [127.0.0.xxx] 2024-05-03 07:03
Жинхэнэ Монгол хүн, Монгол адуу, Монгол нохой 3 бүүр нэг яс,цусаараа өөр шүү.Чухал үед генийн өгөгдөл нь сэргэж ажиллаад байх шиг байгаа юм. Аюул тулгарсан үед аврах кодтой гэмээр.
Зочин [127.0.0.xxx] 2024-05-04 18:15
Монгол морио цэвэр үүлдэрээр үржүүлж өсгөж байгаа аймгийн алдарт уяач Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд амьдарч байгаа Нямсамбуу гуай байна даа
Зочин [127.0.0.xxx] 2024-05-03 01:42
Бахархал шүү.гайхалтай.
Зочин [127.0.0.xxx] 2024-05-03 00:53
Яасан мундаг юм бэ?бахархаж уншлаа
Мягмарсүрэн [127.0.0.xxx] 2024-05-03 00:36
Бахархаж уншлаа нулимс тогтохгүй уйллаа.Дараа нь ИХ хаантай дэлхийг эзэлсэн юм чинь энэ цагийн оньсон тийрэлтэт хөдөлгүүрүүд дэргэд нь юу ч биш зөвхөн монгол морьд л юм байна гэж омогшиж тайтгарлаа Хуучнаар ЗСБНХУ ын баатар цэргийн жанжин би нэрийг нь мартжээ одоо ч амьд байгаа байх Дэлхийн 2р дайныг монгол морь дуусгасан гэж бахархаж байсныг санаж байна.Бүх чадлаараа зүтгээд эцэст нь амиа өгч цэргийн хүнс болж байсан гээд шүүрс алдан ярьж байхыг нь сонсоод бас л уйлж байсан...
МОНГОЛ АДУУ нийтлэлийн хэсгээс [127.0.0.xxx] 2024-05-02 19:43
Монгол адуу бусдаас өөр. Монгол адуу араб, англи адуу шиг хэдэн сая $-ын үнэ хүрч байгаагүй. За үсрээд л дээд үнэ нь 500 сая ₮.Тэр утгаараа үнэгүй, гэхдээ өөр.Монгол адуу хэзээ алгын чинээхэн амбаар савандаа өтөлдөггүй, уул усны сайханд амьдарч, ногооны сорыг идэж, усны тунгалгийг уудаг омголон дагшин амьтан.Араб, англи адуу шиг өндөр биш ч амьдрах чадвараараа тэднээс алд өндөр.Монгол адуу хэзээ ч төрүүлсэн эхээ, төрсөн төлөө гишгэж тэнэгтэхгүй. Охин төлөө сүргээсээ хөөнө,хүн лугаа ухаантай нь тэр.Монгол адуу араб, англи адуу шиг аравхан насандаа зөнөж орчлонгийн шаар болохгүй. Хорин насандаа ч түмэн эх болж явна, ястай нэг нь гуч гарна, омголон нь босоо төрж, босоогоороо мөнхөрнө. Монгол адуу тийм хийморьлог, тэнгэрлэг амьтан.Монгол азарга сүрэг рүү нь хээрийн араатан дайрахад зугтахгүй,эцсээ хүртэл сүргээ хамгаалж тэмцэнэ.Энэ сайхан орны баатарлаг, тэнгэрлэг түүх энэ амьтны хурд, хүч, шандас шөрмөсөөр бичигдэж, туурайгаар нь тамгалагдсан нь үнэн.
Түмэн [127.0.0.xxx] 2024-05-04 18:50
Тийм шүү, монгол азарга үрээ гишгэдэггүй ухаантай болохоор монголчууд түүнийг эцэг мал гэж хүндэтгэн дээдэлдэг билээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 19:20
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 18:38
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 17:17
Эзэндээ үнэнч щүү
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 15:11
Бахархан уншив. Бас л нулимс дуслуулав. Түүхэнд хүнээс илүү ач тус болсон хүлэг морины түүх сэхээрэх ухаарахыг хослуулсан орос эрийн товчхон ч яриа амьд санагдав. Ухаантай орос хүүд талархан шүтье!
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 15:03
Сайхан. Энэ түүх үнэндээ
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 15:02
Нулимсаа барьж дийлсэнгүй, хөөрхий минь
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 14:47
Сайхан шүү монгол адуун сүргэ
Батцэцэг [127.0.0.xxx] 2024-05-02 14:30
Гайхалтай.Монгол морь үнэхээр тэвчээртэй зоригтой ухаантай.Монгол морины тухай олон түүх домог байдаг Бахархаж уншлаа
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 13:55
Сайхан түүх уншлаа. Бахархалтай омогшим морины тухай сэтгэлийн үгийг бичжээ.Дайны үед аль л сор болсон мори доо хөдөлмөрийн хөлсөө хүн бүр фронтод урайн дор өгч байсанг оросууд мартах ёсгүй дээ.
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 13:49
uilla hh
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 12:24
Сайхан Монгол морьны тухай уншаад нүдэнд нулимс цийлгэнээд уйлах дөхлөө. Аавынхаа гэрээслэлийг биелүүлсэн хүүд баярлалаа, сонсоноо бичиж бидэнд уншуулсан хүнд бас баярлалаа
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 11:32
Их таалагдлаа. Нүдэнд харагдаж байна. Уйлах шахлаа
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 09:57
Маш их таалагдлаа хамар шархирч нулимстай үлдлээ
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 08:45
Тиймээ.адгуус гэлээ нутгаа ямар их санаа бол...
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 08:32
Хөөрхий дөө. Нутгаа ямар их санасан болдоо.АРГАГҮЙ Л МИНИЙ "МОНГОЛЫН БАХАРХАЛ "ЮМДАА
Зочин [127.0.0.xxx] 2024-05-02 07:16
Ямар гоё түүх вэ. Монгол бахархал.
Гайхамшиг даа…. [127.0.0.xxx] 2024-05-01 19:45
Монгол хүн Монгол морь Монгол газар нутаг Дэлхийн гайхамшиг л…
Бахархал болсон морь байждээ. Монгол мориороо бахархаж, нулимс дүүрэн уншиж дуусгав. Энэ бол гайхам [127.0.0.xxx] 2024-05-02 19:54
Бахархал САЙХАН түүх ярьсан орос хүнд баярлалаа. САЙХАН Монгол мориндоо бүр их талархав. Нулимс нүд бүрхээд сайхан Аавынхаа моринд эрэмгий занг мэдэрлээ. Гайхалтай

Бидэнтэй нэгдээрэй