Шууд Chart

“Mongolian grand prix” балетын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорчээ

2022-12-02 09:57:18

УДБЭТ-аас санаачлан зохион байгуулсан “Mongolian grand prix” балетын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорч, шагналаа гардан авлаа. Тэмцээнд 6-25 насны 200 гаруй бүжигчин найман төрөлд өрсөлдсөн юм.

Тус тэмцээний ерөнхий шүүгчээр УДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагва, зөвлөх шүүгчээр ардын жүжигчин О.Ганбаатар, шүүгчээр УДБЭТ-ын УБГА-ын дарга Э.Бэхтулга, гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, МУК-ийн сонгодог бүжгийн багш, гавьяат жүжигчин Х.Мөнгөнхөлөг, Г.Цолмон, УДБЭТ-ын гоцлол бүжигчин Б.Саруул, М.Од нарт ажиллажээ.

Сонгодог балетын гоцлол төрлийн 6-8 насны ангилалд: 

Эрдэнэбуянгын Цэлмэг "Тусгай байр"

Пүрэвдоржийн Марал "Гуравдугаар байр"

 Санчирын Дөлгөөн "Хоёрдугаар байр"

Сүхболдын Оюухан "Тэргүүн байр"

9-11 насны ангилалд:

Эрдэмтөгсийн Урантөгс "Тусгай байр"

Ганбаатарын Хулан "Тусгай байр"

Сүхбодийн Анар "Гуравдугаар байр"

Маргадын Номин "Хоёрдугаар байр"

Отгонбаярын Гэгээнээ "Тэргүүн байр"

12-14 насны ангилалд:

Үенгийн Анар "Тусгай байр"

Лхагвапүрэвийн Энхжин "Тусгай байр"

Эсмэдэхийн Баясгалан "Гуравдугаар байр"

Дашлхагвын Бөртжин "Хоёрдугаар байр"

Даваадоржийн Бөртэ-Үжин "Тэргүүн байр"

15-19 насны ангилалд:

Гантулгын Дөлгөөнням"Тусгай байр"

Алтанцацралын Баяржавхлан "Гуравдугаар байр"

Эсмэдэхийн Эгшиглэн "Хоёрдугаар байр"

Бүрэнжаргалын Хулан "Тэргүүн байр"

Модерн төрлийн 16-25 насны ангилалд:

Отгонбаатарын Идэрбат "Шилдэг оролцогч"

Өлзийжаргалын Мөнхжин "Шилдэг оролцогч"

Хүрэлбаатарын Галтулга "Шилдэг оролцогч"

Сонгодог балетын багийн төрлийн 6-8 насны ангилалд:

"Gladness" студийн "Gladness" баг "Тусгай байр"

"Dance garden" студийн "Light" баг "Гуравдугаар байр"

Сэлэнгэ "ХАТАД" студийн "ХАТАД" баг "Хоёрдугаар байр"

Сильфида балетын сургуулийн "Esmeralda's friends" баг "Тэргүүн байр"

9-11 насны ангилалд:

"Dance garden" студийн "Dance garden II" баг "Тусгай байр"

Сильфида балетын сургуулийн "Diana acteon" баг "Гуравдугаар байр"

"Gladness" студийн "Viscaria" баг "Хоёрдугаар байр"

"Gladness" студийн "Esmaralda and friends" баг "Тэргүүн байр"

12-14 насны ангилалд:

Сильфида балетын сургуулийн "The swans" баг "Хоёрдугаар байр"

Монгол Улсын Консерваторын "Little swans" "Тэргүүн байр" тус тус эзэллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Mongolian grand prix” балетын анхдугаар тэмцээний шилдгүүд тодорчээ  
Үзсэн: 211 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй