Шууд Chart

Г.Буяндоржийн шүүх хурал хойшиллоо

2014-07-07 10:21:47

"Ноёд" группийн ерөнхийлөгч Г.Буяндорж, Ч.Ууганбаяр, Б.Батжаргал, нарын зургаан хүнд  холбогдох шүүх хурал өнөөдөр дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд болохоор товлогдсон.

Гэвч хоёр шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирээгүй учир шүүх хурлыг энэ сарын 17-ныг хүртэл хойшлууллаа.

Г.Буяндоржийг иргэн С.Билэгтэд зарсан “Ноёд конст­ракшн” компаниа эр­гүүлэн авах гэж хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, шүү­хийн хууль бус шийд­вэр гаргуулсан, Дарханы тө­мөрлөгийн үйлдвэрээс баяж­мал авч өгөх нэрээр хятадуудаас 1.2 сая ам.дол­лар залилсан, мөн бусдыг онц хүнд гэмт хэрэгт гүт­гэ­­сэн хэрэгт буруутгасан юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Г.Буяндоржийн шүүх хурал хойшиллоо  
Үзсэн: 1339 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй