
Онцгой байдлын ерөнхий газрын мэдээлснээр Улаанбаатархотоддолоодугаар сарын 06-07-ны өдрийг шилжих шөнө усархаг бороо орсны улмааснийслэлийн Баянгол дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт дөрөв, Чингэлтэй дүүрэгт хоёр, Сонгинохайрхан дүүрэгт хоёр, нийт 10 айлын хашаа, байшин, гэр усанд автсан байсныг Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид шуурхай ажиллаж усыг зайлуулах арга хэмжээ авчээ.
Мөн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын долоодугаар багийн нутагт өчигдөр буюу долоодугаар сарын зургааны өдөр усархаг бороо орсны улмаас Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн байрны суурийн давхар усанд автсан байсныг тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид усыг соруулж зайлуулсан байна.
Түүнчлэн Төв аймгийн Аргалант сумын хоёрдугаар багийн нутаг “Хүй долоон худаг” гэдэг газар автозамын зорчих хэсэгт хоёр суудлын автомашин мөргөлдсөн дуудлагаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги ажиллаж 11 иргэний амь насыг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 21 дүгээр хорооллын нутаг “Тролейбусны депо”-гийн баруун талд автозамын зорчих хэсэгт бага оврын автобус бага оврын ачааны автомашинтай мөргөлдсөн дуудлагаар мөн Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн зургаан албан хаагч, хоёр автомашинтайгаар ажиллаж зам тээврийн ослоос 14 иргэний амь насыг, Нийслэлийн Налайх дүүргийн зургаадугаар хорооны нутаг “Мойлтын тохой” гэдэг газар “Туул” голын усанд нэг автомашин сууж, найман зорчигч автомашин дээрээ гарсан байсныг аюулгүй газарт шилжүүлэн автомашиныг татан гаргаж, найман иргэний амь насыг тус тус авран нийт 34 иргэний амь насыг авран хамгаалсан байна.
Онцгой байдлын албан хаагчид 34 иргэний амь насыг аварчээ | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.