Шууд Chart

"Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд болно

2022-12-08 10:01:36

Монголын үндэсний олимпын хорооны "Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд Чингис хааны музейд болно.

2002 оноос эхэлсэн энэхүү эрхэм хүндтэй шагналыг анх Монгол Улсын гавъяат тамирчин, чөлөөт бөхийн шилдэг тамирчин О.Пүрэвбаатар хүртсэн бол энэ жил 20 дахь удаагаа болох гэж байна.

Ийнхүү жил жилд хэн хэн “Бөртэ чоно”-ын эзэн болж байсныг эргэн сануулья.

2002 ~ О.Пүрэвбаатар (Чөлөөт бөх)

2003 ~ О.Гүндэгмаа (Буудлага)

2004 ~ Х.Цагаанбаатар (Жүдо)

2005 ~ Б.Наранбаатар (Чөлөөт бөх) & Х.Эрдэнэт~ Од (Жүдо)

2006 ~ X.Цагаанбаатар (Жүдо)

2007 ~ Э.Бадар~Ууган (Бокс)

2008 ~ Н.Түвшинбаяр (Жүдо) & Э.Бадар-Ууган (Бокс)

2009 ~ Х.Цагаанбаатар (Жүдо)

2010 ~ С.Батцэцэг (Чөлөөт бөх)

2011 ~ П.Сэрдамба (Бокс)

2012 ~ Н.Түвшинбаяр (Жүдо)

2013 ~ М.Уранцэцэг (Жүдо)

2014 ~ Г.Болдбаатар (Жүдо) & С.Цэрэнчимэд (Чөлөөт бөх )

2015 ~ С.Батцэцэг (Чөлөөт бөх) & Э.Бэхбаяр (Чөлөөт бөх)

2016 ~ Д.Сумъяа (Жүдо) & Д.Отгондалай (Бокс)

2017 ~ Д.Сумъяа (Жүдо)

2018 ~ М.Нандинцэцэг (Бокс)

2019 ~ Э.Цэндбаатар (Бокс)

2021 ~ М.Уранцэцэг (Жүдо)

2022 ~???

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Бөртэ чоно" тэргүүн дээд шагнал гардуулах ёслол энэ сарын 26-нд болно  
Үзсэн: 626 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй