
“Нүүрсний хохирлын тооцоолол, хариуцлага шийдэл нээлттэй хэлэлцүүлэг” боллоо.
Сүүлийн 10 жилийн хугацаанд 250 сая тонн нүүрс манай улс экспортложээ. Үүний 37 хувийг амны үнээр, үлдсэн хувийг хилийн үнээр заржээ. Үүнээс 20 орчим их наядыг алдсан байна. Офтейк гэрээнд 6.4 их наядын гэрээ байна гэж Засгийн газраас мэдээлсэн. Тооцоолж үзэхэд, 11-12 их наяд төгрөг болж байна. Гэрээгээр маш багаар буюу 60 доллараар зарах үнээ тогтоогоод цааш өндөр үнээр зардаг байжээ.
УИХ-ын гишүүн Т.Доржхандын ярианд анхаарлаа хандуулъя.
Дээрх бүх мөнгөн дүн нийлээд 40 их наяд болж байна. Үүнээс улсын төсөвт 11 их наяд нь орох ёстой байсан. Миний хийсэн тооцоог буруу гэж батлах хүн гараагүй байна. Төрд нүүрлэсэн хулгайг төрийн тогтолцоог өөрчилж байж зогсооно гэж тэрбээр хэллээ.
Т.Доржханд: Манай улсад 40 их наядын хохирол учирсан | ||
Үзсэн: 800 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.