Шууд Chart

Дэлхийн хөлбөмбөгийн оны шилдгүүд энэ сарын 27-нд тодорно

2023-02-02 12:39:44

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ноос жил бүр дэлхийн хөлбөмбөгийн оны шилдгүүдийг шалгаруулах "The Best FIFA Football awards" ёслолын ажиллагааг зохион байгуулдаг.

Оны шилдэг хөлбөмбөгчин, дасгалжуулагч, хаалгачаас гадна шилдэг гоол, шилдэг хөгжөөн дэмжигчид, цэвэр шударга тоглолт, шилдэг гарааны 11 гэсэн ангилалаар шилдгүүдийг тодруулдаг бөгөөд 2022 оны хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа энэ сарын 27-нд Францын Парис хотноо болох юм.

Оны шилдгүүдийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нар, мөн мэргэжлийн сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.

"The Best FIFA football awards"- ийн хамгийн ихээр олны анхаарлыг татдаг шагнал бол Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин бөгөөд энэхүү шагналыг 2016, 2017 онд Криштиану Роналду, 2018 онд Лука Модрич, 2019 онд Лионель Месси, 2020, 2021 онд Роберт Левандовски нар хүртэж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн хөлбөмбөгийн оны шилдгүүд энэ сарын 27-нд тодорно  
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй