Шууд Chart

Алтан өд-2022 ёслол боллоо

2023-02-02 15:10:43

Монголын зохиолчдын эвлэлээс анх санаачлан зохион байгуулсан уран зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах Алтан өд ёслол энэ жил 21 дэх жилдээ амжилттай болж өндөрлөлөө.
Ёслолын ажиллагааг нээж МЗЭ-ийн дарга, СГЗ, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Ичинхорлоо үг хэллээ.

Алтан Өд-2022 ёслолд хүрэлцэн ирсэн зочдод МЗЭ-ийн “2022 оны онцлох 10 ажил”-ыг танилцууллаа.

Мөн Утга зохиолын шинэ үеийн залуусыг тодруулах шинэ давалгаа төслийг танилцуулж, Агаст тэнгэр, нандир хэвлэлийн компани хэвлэсэн Залуу найруулагч, шүүмжлэгч Э.Дашзэвэг, Залуу яруу найрагч Ц.Номуундарь нарын анхны номын дээжийг Үндэсний Номын санд хандивлалаа.

-Яруу найргийн төрөлд 17 бүтээл ирснээс Яруу найрагч Д.Эрдэнэзулайн Авгалдайн суурин бүтээл шалгарчээ.

-Хүүрнэл зохиолын том хэмжээний бүтээлийн төрөлд 7 бүтээл ирснээс Зохиолч Ц.Буянзаяагийн Улаагчин ингэж хэлсэн роман шалгарчээ.

-Хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээлийн төрөлд 11 бүтээл ирснээс Зохиолч, яруу найрагч О.Цэнд-Аюушийн Хүйтэн тууж ном шалгарчээ.

-Баримтат уран зохиолын төрөлд 18 бүтээл ирснээс Зохиолч Ш.Баатарын Хайрхаан ном шалгарчээ.

-Хүүхдийн зохиолын төрөлд 25 бүтээл ирснээс Залуу уран бүтээлч н.Батцэцэгийн Н.Норовбанзад зурагт ном шалгарчээ.

-Уран зохиолын орчуулгын төрөлд1769 онд анх бичиж, Лондоны театрт тавьсан Александер Доүгийн ЧИНГИС эмгэнэлт жүжгийн орчуулгаар Хэл бичгийн ухааны доктор, соёл судлаач, орчуулагч М.Саруул-Эрдэнийн бүтээл шалгарчээ.

-Утга зохиол, судлал, шүүмжийн төрөлд Зохиолч Ц.Буянзаяа Монголын уран зохиолчдын түүхэн товч 1, 2-р дэвтэр бүтээл шалгарчээ.

-Жүжиг киноны зохиол төрөлд Залуу уран бүтээлч Н.Майдарын Дасгалжуулагч киноны зохиол шалгарчээ.

-Шог хошин зохиолын төрөлд Зохиолч Д.Жаргалсайханы Тусаан бурхан ном шалгарчээ.


Алтан өд-2022 ёслол боллоо  
Үзсэн: 408 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй