Шууд Chart

Унгар улстай агаарын харилцааны хэлэлцээр хийж, шууд нислэг үйлдэнэ

2023-02-04 11:33:29

Өнгөрөгч лхагва гарагт болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл дэмжигдлээ.

Хэлэлцээрийн төсөл нь нийт 26 зүйлтэй бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагаа, нисэхийн аюулгүй байдал, агаарын тээврийн байгууллагуудын томилгоо, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, тариф, гаалийн татвар болон бусад хураамж, аяллын дугаар хуваан ашиглах, зэрэг зохицуулалт зарчмыг тодорхойлсон байна. Мөн агаарын тээврийн байгууллагуудын хамтын ажиллагаа, нисэх буудал, холбоо навигацийн тоног төхөөрөмж ашиглахтай холбогдуулан ашиглагчдад ногдуулах хураамж зэрэг зарчмын зохицуулалтуудыг тусгажээ.

Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны тухай” хэлэлцээр байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр Унгар Улс, Зүүн болон Төв Европт оршин сууж буй Монгол Улсын иргэд болон бизнес аялагчид, жуулчдад богино хугацаанд, тав тухтай, хямд зардлаар,  нисэх боломж бүрдэх бөгөөд цаашид Европын орнууд руу шинээр нислэгийн чиглэл нээх, түүнчлэн Монгол, Унгар хоёр улсын худалдаа, харилцаа, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг болох юм.

Эх сурвалж: ИНЕГ


Унгар улстай агаарын харилцааны хэлэлцээр хийж, шууд нислэг үйлдэнэ  
Үзсэн: 983 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-07-25 01:34
Shuud nislegiin talaar sonsoood vnxeer aalamjtai hvleej awsan demjich bfaa shvvv axaaa...bi omno hunnu air budapesht-ulaanbaart nisech bsam ystoi amar yum.bnlee ter uyd korona-tai bsan uy bsan volxoor vniin huwid vntei bsan harin ene udaad vniin tal deer joohon amhaarai axaa..bayrllaaa mundag shvv...amjilt

Бидэнтэй нэгдээрэй