
УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хороо цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудалд анхаарч байна. Уг асуудлаар тусгай ажлын хэсэг байгуулсан талаар тус байнгын хорооны дарга Д.Батцогт хэллээ.
УИХ-ын зүгээс хаврын чуулганы үеэр энэ оны төсөвт тодотгол хийсэн. Энэ нь хөрөнгө оруулалтын царцаасан төсөл арга хэмжээний санхүүжилтийн хүрээнд хязгаарлагдмал тодотгол байсныг онцлож байгаа юм. Гэхдээ энэ намар төсөв санхүүгийн байдлаас шалтгаалан төсвийн тодотгол хийх нөхцөл үүсэхийг Сангийн сайд хэлж байсан. УИХ-ын дарга хаврын чуулганыг хааж үг хэлэхдээ ч парламентаас шалтгаалах асуудал гарвал ээлжит бус чуулган зарлан хуралдуулахыг үгүйсгээгүй. Хэрэв ээлжит бус чуулган зарлаж төсвийн тодотгол ярихад хүрвэл цалин, тэтгэвэр тэтгэмжийн асуудлыг хөндөж магадгүй байна.
Цалин, тэтгэвэр нэмэх талаар судална | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.